“Архи бол элэгний гол дайсан” шүү бүсгүйчүүдээ

Архины хор уршгийг бүгд л мэддэг хирнээ татгалзаж чадахгүй байсаар хорвоогийн жамаар бус өвчнөөр хорвоог орхих болсон. Судалгаанаас харахад хүмүүс ихэнхдээ баясаж , цэнгэж , таашаал авах гэж архи хэрэглэдэг аж. Архинд орсон хүмүүс уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг. Архи хүний биеийн шингэн хэсэгт уусч элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Харин хэтрүүлэн хэрэглэвэл элэг шүүж дийлэхгүй бөгөөд архи шууд цусанд шингэдэг байна.Тиймээ элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гаргаж ажилладаг. Бөөр биед шингэсэн хорт бодисыг ялгаад шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв их хэмжээний архи биед шингэсэн байвал хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Ингээд архи даах чадвар улам мууддаг. Энэ нь таны элэг эмчид үзүүлэхэд хэвийн гэж гарч байгаач гэсэн муудаж эхэлсний шинж тэмдэг юм. Хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Тиймээс бүсгүйчүүдээ өөрийн эрүүл мэндэд хортой зүйлсийг аль болох хэрэглэхгүй байцгаая.






