Цасхан чамдаа...
2012-11-30

Цасны чихран чихрах чимээ бодолд хөг нэмдэг болохоор цасан дээгүүр алхах дуртай би. Гишгэсэн мөрөө эргээд хармаар тийм цагаахан цасан дээгүүр алхахдаа сэтгэл ариусахыг мэдрэх сайхан. Хичнээн гунигтай байсан ч цасан ширхэг зөөлхнөөр хаялан ороход би тайтгардаг. Хичнээн дургүй байсан ч дааран дааран цасан дунд зогсмоор санагддаг.
Би цасанд тийм л дуртай. Хол байсан хайраа санахдаа цас чамаар зөндөө хань хийсэн. Хүрээд ирсэн хойно нь ч гэсэн цас чамаар зөндөө гоёсон. Харин одоо цас чамд дуртай болохоороо сэтгэлийн үгээ бичин сууна. Чамд хайртай болохоор өвлийн улиралд ч би хайртай.
Улирал бүр өөр өөрийн өнгө аясаараа хүний сэтгэлийг татах увьдастай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
