National geography-гийн шилдэг зургуудаас
Зураг бол нүдээр харах яруу найраг
Та бүхэндээ National geography-гийн шилдэг зургуудыг тайлбарын хамт хүргэж байгаа билээ. Энэ удаа Зурагчин Жоанна Пиннео болон Брюс Дэйл нарын гайхалтай зургуудыг сонирхуулж байна.

Брюс Дэйл: Зарим гэрэл зургууд гэнэтийн байдалд золоор авагдсан байдаг. Харин зарим нь тухайлбал энэ зураг багийн нямбай ажиллагаа асар их бэлтгэл шаардсан. Агаарын аюулгүй байдлын тухай нийтлэлдээ зориулан хүмүүсийн өмнө нь харж байгаагүй нисч буй агаарын хөлгийг авахыг зорьсон л доо.Агаарын Lockheed компани бидэнтэй маш сайн хамтран ажилласан.Тэд л бидэнд L-1011 онгоцоо санал болгосон. Онгоцны сүүлний хэт өргөн өнцөгийн Flish eyes линзтэй хоёр зургийн аппарат байрлуулж би онгоцны кабинаас удирдах санаатай байлаа.бид Палмдэйлээс оройн 5 цагийн үед хөөрсөн. Сайхан зураг авахаар төлөвлөлөө. Санта каталина аралд ойртох үеийн дүр зураг надад үнэхээр их таалагдсан.Тэнд авсан зураг маань сэтгүүлийн нүүрэнд сонгогдсон.Нар жаргасны дараа Палмдэйлд буух үед зургийн аппаратаа нэг тохирууллаа. Би 23 секундын турш өрц нээлттэй байх тохиргоо хийснээр хүссэн гэрэл зургаа авч чадсан. Энэ зураг гурван нүүр дамнан хэвлэгдсэн юм. Lockheed компани камер тогтоож байсан төмрийг хадгалж байсан бөгөөд хэдэн сарын дараа iMAX-ийн кино зураг авалтынхан дахин тогтоож хэрэглэсэн. iMAX-ийн киног үзсэн найзууд маань нисэх онгоцны сүүлэнд гэрэл зургийн аппаратаа байрлуулах санаагаа хаанаас олж авсныг чинь мэдлээ” гэж надад хэлцгээсэн. Бүгд л тэгж хэлсээр байх болов уу?
Зурагчин Жоанна Пиннео ийн өгүүлэв : Энэ зургийг би санаандгүй авсан юм. Зүүрмэглээд сэрэхдээ энэ гайхалтай дүр төрхийг олж харсан. Суб сахарын бүсэд тулгамдаад буй цаг агаарын өөрчлөлтийн талаар нийтлэл бичих даалгавар авч, Тувраг нүүдэлчин ард түмэнд цөлжилт хэрхэн нөлөөлж буйг ажиглахаар мал Малиг зорьжээ. Эх хүүхдүүдийнхээ үсийг самнаж буйг гэрэл зургийн хальснаа буулгаж, өглөөг тэдний майханд өнгөрөөсөн. Мөн охиноос нь хоёр ширхэг бугуйвч бэлгэнд авлаа.Бид бие биетэйгээ дохио зангаа , инээмсэглэлээр л ойлголцож байсан юм. Үдийн халуун төөнөх үеэр омгийхон бүгдээрээ майханд орцгоон газар дээр унтаж амарцгаадаг байна. Энэ үед майхан ид шидийн мэт санагдаж би амар тайвныг мэдэрдэг байсан. Би сэрэхэд тэд унтсаар л байсан. Майхны хаяагаар орж ирсэн элс бяцхан охиныг хучсан байлаа. Халуун дулаан анир чимээгүй би зургаа авсаар л... Сайн зураг болно гэдэгт итгэлтэй байсан ч өөрөө хартлаа ийм сайхан зураг болсон гэж бодоогүй юм.

