Бүсгүй та яг л нар шиг

Их хотын гудамжаар инээмсэглэл тодруулан алхах бүсгүй та ямар гайхалтай харагддаг гээч. Таны сайхан инээмсэглэлийг яг л нартай зүйрлэмээр.  Зөрөөд өнгөрөх хүн болгоныг та өөрийн ид шидийн мэт инээмсэглэлээрээ урхидаж чаддаг. Урхинд орсон тэр хүн өөрийн зовлон гунигаа мартаж, уур уцаараа гээж орхино . Харин гунигт автан бөхийн явах бүсгүй хүнийг хараад энгийн байтугай сайхан мэдээ сонсон баярлан явсан хүний царай ч хувирна. Бухимдаж яваа хүний уурыг бол бүр илүү дэвэргэнэ. Тиймээс охидоо бүсгүйчүүдээ бүү гуниглаарай. Залуу нас бол уйдаж гуниж уруу царайлан явах нас бишээ. Амьдралын шалгууруудтай нүүр тулсан ч ажралгүй даваад л гардаг нас.  Нар адил гэрэлтэх сайхан инээмсэглэлээ бусдаас бүү нуугаарай. Тэр бол эрч хүч өгөгч их сайхан зүйл.

                                                                                                                                                    Н.Анир

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.