Хайди Клум: Би хэзээ ч өөрийн хүүхдүүдийг хаяхгүй

Хайди клум нь Америкийн нэрт “Форбэс лайф” сэтгүүлийн 12-р сарын гол баатар болжээ. Тэрхүү сэтгүүлийн нүүрэнд үзэсгэлэнт үзэсгэлэнт бүсгүй маань яг л бизнесс лэйди шиг гарсан байлаа. Ярилцлагандаа Хайди өөрийн гэр бүл, ажилтай холбоотой ямар их аз тохиосныг ярьжээ. Хайдигийн хувьд “Wallstreet”-г байлдан дагуулах, ажил хэрэгч хувцас өмсөх шаардлагагүй. Тэр дотуур хувцастай дэлхийг байлдан дагуулж чадсан. Форбэс сэтгүүлийн шинэ дугаарын фото зураг авалтанд 39 настай Хайди нь Нил Фрэнсис Доусон хэмээх зурагчинтай хамтарч ажилжээ. Зурагчин Доусунтай Хайди зөвхөн ажил хэргийн журмаар бус мөн найз нөхдийн холбоотой. Хайди түүнийг хэнээс ч илүү, хэнтэй ч харьцуулшгүй гэрлийн тохиргоог хийж чаддаг гэж үздэг. Өөрийнх нь хамгийн гайхалтай сайхан харагдах байдлыг илүү тодотгож, дутагдлыг нь нууж чадахуйц гэрлийн тохиргоог хийж чаддаг гэжээ.









