Алдарт титаникийн ”Кейт Уинслет” найз залуутай болжээ.

Оскарын шагналт, холливуудын нэрт жүжигчин Кэйт Уинслет найз залуу Нед Рокнроллтой жил хагас үерхсэний эцэст гэр бүл болжээ. Тэдний гэр бүл болох ёслол маш нууцлаг байдлаар болж өнгөрсөн бөгөөд тэрхүү арга хэмжээнд Кэт өөрийн хоёр хүүхэд мөн хамгийн ойр дотны хэдхэн найз нараа урьсан аж. Кэйт Уинслет, Нед Рокнролл хоёрын эцэг эхчүүд нь хайртай хосуудын энэхүү гэрлэлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн байна. Алдарт жүжигчин маань Нэдтэй хамтран амьдарч аз жаргалыг олохоос өмнө хоёр ч удаа гэр бүлээсээ салж байсан билээ. “Вокс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ганцаардлыг давж туулна гэдэг бол маш маш хэцүү, тэр тусмаа тийм байж сураагүй үзээгүй, ханиасаа салаад ганцаардлыг даван туулах их хүнд байсан” хэмээжээ. 2011 оны 8 сарын 23-нд онд Карибын тэнгисийн Нэккэр гэдэг арал дээр Кэйт Уинслет өөрийн тэрбумтан найз Ричард Брэнсоний нагац дүүтэй танилцсан байна. Хэсэг хугацааны дараа Кэйт Нед хоёр болзох болж 2012 оны 1-р сард "Алтан бөмбөрцөг" ёслолын үеэр хамт хүрэлцэн ирж анх удаа олны өмнө үерхэж буйгаа зарлажээ. 2012 оны 9 сард хосууд маань Английн баруун Сусекси гэдэг газар 15-р зууны үеийн хувийн эзэмшлийн гоёмсог байшин худалдан авч тэндээ амьдарч байна.









