Мишель Обама “Vogue” сэтгүүлийн нүүрийг дахин чимнэ


Уншигч авхай та дөрвөн жилийн өмнө АНУ-ын тэргүүн хатагтай “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж байсныг санаж байгаа байх. Тэрээр мөн энэ жилийн 3-р сарын “Vogue”  сэтгүүлийн нүүрийг чимэх болжээ. Энэхүү сэтгүүлд гарах зураг авалт дээр гэр бүлийн хамтаар зургаа авахуулах магадлал өндөр байгаа тухай гадны хэвлэлүүд бичиж байна.
Америкийн нэрт сэтгүүлийн зураг авалтын баг цагаан ордонд хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд ажилдаа орцгоосон байна. Тэргүүн хатагтайн зургийг алдарт зурагчин Анни  Любовиц авах юм. Анни Любовиц урьд нь Обамагийн гэр бүлийн албан ёсны зургийг 2009 онд авч байсан байна. Мөн Мишель Обамагийн 4 жилийн өмнөх  “Vogue”  сэтгүүлийн нүүрэнд гарсан зургийг авч байжээ.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд АНУ-н тэргүүн хатагтай Мишелийг загварын бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлсон. Үүнд гайхах зүйл байхгүй. Яагаад гэвэл “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур “Vogue”-д зориулж, хоёр дах удаагаа Мишелийг сонгосон нь түүний загварын бэлгэ тэмдэг гэдгийг нотолж байгаа юм.
Мишель Обама “Vogue”-д зориулж зургаа авахуулсан өдөр ачаалалтай, шахуу цагийн хуваарьтай Барак Обама тун завтай байсан гэнэ. Үүнээс харахад тэд романтик хосын зураг эсвэл халуун дотно гэр бүлийн зургаа авахуулсан байж магадгүй юм. Энэ асуултын хариулт тун удахгүй гарах болно...


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.