Таалагдсан эрийнхээ анхаарлыг хэрхэн татах вэ
Нэгэн залуу аятайхан санагдаад
таалагдаад байдаг, гэтэл өөрөө очоод танилцаж дотносох гэхээр эвгүй
санагдаж, яахаа мэдэхгүй үе бидэнд тохиолддог шүү дээ. Нэгэнт өөрөө
очоод гуйж чадахгүй тул бид өөртөө анхаарлыг нь татах аргыг сонгодог.
Харин энэ маань тэр бүр амжилт дагуулдаггүй. Тэгвэл бид одоо энэ тухай
та бүхэндээ аминчхан шивнээг хүргэж байна. Бидний бяцхан шивнээ танд
амжилт авчрах болно.

-Эхний шат. “Тагнуулч”. Бүсгүй минь тэр дажгүй залуугийнхаа талаар жаахан ч гэсэн мэдээлэл цуглуулаарай. Яаж вэ гэж үү. Найз нөхдөөсөө асуух, эсвэл facebook-н хуудаснаас нь бага зэрэг мэдээлэл олж болно. Сурдаг сургууль эсвэл ажил, чөлөөт цагаараа юу хийх дуртай зэргийг нь мэдсэнээр та түүнд нэг алхам ойртож байгаа хэрэг.
-Дараагийн алхам. “Санаандгүй учрал”. Ажил/сургуулийг нь мэдчихлээ. Бас чөлөөт цагаа хаана өнгөрөөдгийг нь мэдчихсэн тул “санаандгүй учрал”-ыг зохион байгуулах цаг боллоо. Санамсаргүй өнгөрч явсан мэт “царайлчихаж” болно шүү дээ. Харин байнга ингэж тааралдаад байвал амжилт олохгүй. Өдөр бүр нэг газартаа таараад байвал түүнд хачин санагдаж болно. Үүний оронд түүний хичээллэдэг фитнессийн төвд явах хэрэгтэй. Дасгал хийнгээ түүнтэй дотносох. Сайхан санаа биш гэж үү.
-Төлөвлөгөөний сүүлийн алхам. “Нууцлаг бүсгүй”. Та ойртож дотносоод болзоонд явах боллоо. Харин болзооны үеэр юу ярих вэ гэдэг нь хамгийн чухал зүйл. Анхны болзоон дээрээ өөрийнхөө амьдрал, зорилго гээд бүгдийгээ ярьчихаж болохгүй, тэглээ гээд таг дуугүй суугаад байж бас болохгүй. Өөрийнхөө тухай багахан зүйлийг л хэлээрэй. Эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа үнэ цэнэтэй. Хэзээ ч дэлгээстэй ном шиг байж болохгүй гэдгийг санах нь зүйтэй. Аль болох тааварлашгүй, нууцлаг байхыг зөвлөе. Нууцлаг байх нь дахин дахин таньтай уулзаж, ойртох хүслийг түүнд түрүүлнэ.
Амжилт хүсье, Бүсгүйчүүдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.