Та өөртөө итгэлтэй бүсгүй мөн үү? сонжоо
Бүсгүй та өөрийгөө хэр өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун гэдгээ мэдэхийг хүсч байвал доорх сонжоогоор сонжоод үзээрэй.

1. Та дахин шинээр төрж бүхнийг эхнээс нь эхлэхийг хүсдэг үү?
Тийм-4 оноо
Үгүй-16 оноо
2. Таны хувьд хобби бий юу?
Тийм-18 оноо
Үгүй-5 оноо
3. Хэрвээ таны ажил бүтэлгүй болвол "ганцхан надад л ийм зүйл тохиолдоно доо"гэж боддог уу?
Тийм -6 оноо
Үгүй-12 оноо
4. Хэн нэгэн танд атаархаж байгааг мэдээд та дотроо баярладаг уу?
Тийм-16 оноо
Үгүй-2 оноо
5. Гадаад дүр төрх нь тиймэрхүү хүний талаар хэн нэгэн таныг үзэл бодлоо хэлэхийг хүсвэл та хариу өгөх үү?
Тийм-3 оноо
Үгүй-12 оноо
6. Танд тохиолдсон таагүй явдал таны танил хэн нэгэн хүнд тохиолдвол та баярлах уу?
Тийм-18 оноо
Үгүй-5 оноо
7. Ямар нэгэн ажилд таны оролцоо хэрэггүй байх хэмээн та боддог уу?
Тийм-2 оноо
Үгүй-16 оноо
8. Та үргэлж их мөнгө сугалаанд хожих юмсан гэж боддог уу?
Тийм-4 оноо
Үгүй-20 онгоо
9. Таны төрөл садан болон найз нөхдөөс чинь хэн нэгэн хүн маш том зүйл худалдан авсныг сонсоод таны зүрх хүчтэй цохилдог уу?
Тийм-1 оноо
Үгүй-12 оноо
10. Та сонсогчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн саналаа хэлэхийг хүсдэг үү?
Тийм-16 оноо
Үгүй- 3 оноо
Хариулт
120-с дээш оноо
Та үнэхээр өөртөө 100% итгэлтэй нэгэн юм. Гэхдээ өөрийгөө бодитоор дүгнэж, алдаа оноогоо мэдэж, өөртөө шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй. Харин танд гэр бүл болон найз нөхдийн тусламж хэрэгтэй болов уу.
60-120 оноо
Та өөрийнхөө хүч чадалд бүрэн төгс итгэдэг юм байна. Гэхдээ өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон зангаа хааяа ч гэсэн дарж байх хэрэгтэй. Бусдын үгийг сонсч сурах нь чухал шүү.
60-с бага оноо
Та өөрөө өөртөө таалагддаггүй нэгэн бололтой. Иймээс танд гэж хэлэхэд өөртөө итгэлтэй байж өөдрөг алхах хэрэгтэй. Сэтгэлээр унаж хэрхэвч болохгүй. Бусдаас ялгарах өөрийнхөө онцлог, сайн талыг олж хар. Өөрийгөө хэрхэн яаж үнэлэхээс тань шалтгаалж бусад хүн таныг мөн адил үнэлж дүгнэх болно. Харин хэзээ ч өөртөө бууж өгч болохгүй шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







