Хуримын бөгжийг яагаад ядам хуруундаа зүүдэг вэ?

Бид тогтсон ёс гээд хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг. Яагаад заавал энэ хуруунд хамгийн эрхэм нандин бөгжөө зүүдэг талаар төдий л сайн мэддэггүй.
Харин энэ асуултанд хятадууд хариулт өгчээ.
Хүний эрхий хуруу нь эцэг эх, долоовор хуруу ах эгч, дунд хуруу өөрийг нь, ядам хуруу амьдралын ханийг, харин чигчий хуруу  үр хүүхдийг илэрхийлдэг байна. Та дунд хуруугаа тулгуур болгон бусад хуруугаа нийлүүлэн бариарай. Харин одоо эрхий хуруугаа салгах гээд үзээрэй. Тэд салах болно. Үүний утга нь эцэг эх тань үүрд мөнх тантай хамт байхгүй гэдгийг илтгэнэ. Түүнчлэн долоовор болон чигчий хуруугаа салгах гэж үзвэл мөн л салах болно. Энэ нь ах эгч, үр хүүхэд тань гэр бүлтэй болж тусдаа амьдрах болно. Иймээс та үргэлж тэдэнтэйгээ хамт байхгүй гэсэн үг. Харин одоо ядам хуруугаа салгахыг оролдоорой. Хичнээн хичээсэн ч тэд салахгүй. Учир нь таны насан туршийн хань бол хэзээд тантай хамт байж, жаргал зовлонгоо хуваалцах болно гэсэн утгыг илтгэнэ. Ийм учраас бид хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг байх нь.
Мөн өөр нэгэн тайлбар байдаг. Энэ нь зүрхний судас зүүн гарын ядам хуруунаас эхэлдэг учир хайртай хосууд бие биенээ зүрх сэтгэлдээ нандигнан хайрлана гэсэн утгаар ядам хуруундаа хуримын бөгжөө зүүдэг гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.233.10) 2013-02-20 10:18:18
buruu l zurag oruulsan bna daa