Рианна халдлагад өртжээ

Саяхан Рианна найзуудтайгаа Лондонгийн “The Box” нэртэй шөнийн клүбт зугаацахаар иржээ. Гэтэл тарж явах үед нь бүсгүй рүү галзуу солиотой фэнүүдийнх нь нэг пивоны шил шидсэн нь түүний баруун өвдөгийг оножээ. Түүнээс болж цус гарсан байна. Гэсэн ч дуучин бүсгүй биеэ маш зөв авч гарчээ. Тэр хашгираагүй, хараал үг хэлээгүй мөн хамгаалагч  ч гэсэн дуудаагүй өнгөрсөн байна. Харин ч бүсгүй чулуун нүүр гаргаж машин руугаа доголж очжээ. Тэрээр энэ үйл явдлаас болж айж эмээж мөн гайхсан нь нүүрэнд нь илт мэдэгдэж байсан. Өвдгөндөө авсан гэмтэл нь айхтар ноцтой гэмтэл байгаагүй. Гэсэн хэдий ч үнэхээр түүн рүү халдсан гэдэг нь аюултай зүйл юм. Хэдий тийм ч  тэрээр 48 цагийн дараа бассейныхаа хажууд юу ч болоогүй мэт хэвтэн зургаа авахуулж байжээ. Тэр өөрийг нь аймшигтайгаар зодсон Крис Брауныг уучилж чадсан юм чинь энэ бяцхан шархны талаар юу гэж өс санах билээ.








                                                                                                                              
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.