Хайртынхаа эцэг эхтэй нь танилцахдаа
Хайртай залуугийнхаа эцэг эхтэй нь танилцах өдөр нэг л мэдэхэд болно. Сэтгэл догдлом энэ мөчийг бүсгүй хүн бүр хүлээдэг шүү дээ. Үүний сацуу юу өмсөх, юу ярих, биеэ хэрхэн авч явах зэрэг асуудалтай тулгарна. Мэдээж одоохондоо "зүс үл таних" хүмүүстэй уулзаж танилцахад тодорхой хэмжээний бэлтгэл шаардагдах нь зүй. Тиймээс ирээдүйн бэрд хэрэг болохуйц хэдэн зөвлөмж толилуулъя:

• Юуны өмнө эцэг эхийнх нь талаар мэдээлэлтэй байх. Жишээ нь тэдэнд юу таалагддаг эс таалагддаг, амралтын өдрийг хэрхэн өнгөрөөдөг, ямар хоолонд дуртай гэх мэтчилэн. Анх уулзахаар очихдоо дуртай зүйлсийг нь бэлэг өгч болно шүү дээ.
• Ирээдүйн хадмууд чинь чамд хэрхэн ханддаг болохыг мэдэх. Хэрэв чи эдгээрийг мэдвэл гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байна. энэ тухай найз залуугаасаа тодорхой сайн яриулах хэрэгтэй.
• Гадаад байдал, дүр төрх нь мөн мэдээллээс дутахгүй чухал. Хэт моодны эсвэл задгайдуу хувцаслах хэрэггүй. Энэ тохиолдолд сонгодог стилийн хувцас хамгийн тохиромжтой. Ганган хээнцэр байдлыг хэтрүүлбэл ирээдүйн хадмуудад чинь төдий л таалагдахгүй болов уу.
• Инээмсэглэл чиний гол зэвсэг. Эелдэг ялдам байхыг хичээгээрэй. Гэртээ байгаа мэт зан гаргах хэрэггүй.
• Хүүг нь магтахдаа бүү хэтрүүл. Хэм хэмжээгээ мэдэр. Мөн тэдний дэргэд найз залуугаа нэрээр дуудах хэрэгтэй. Та хоёр л байхдаа бие биенийгээ өхөөрдөн дууддаг нэрээр дуудах нь зохисгүй.

• Хэт ухаалаг, боловсролтой хүний дүр бүү эсгэ. Төрөлх занд чинь тохирохгүй ааш аяг бүү гарга. Амьдралын туршлагатай томчууд жүжиглэж байгааг чинь мэднэ. Хиймэл дүр төрхгүй байдгаараа бай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







