Ижийдээ бичсэн захидал
Сайн байна уу? Хайрт ээж таньдаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье!

Юуны түрүүнд таньдаа БАЯРЛАЛАА гэж хэлэхийг хүслээ. Эргээд бодоход сэтгэлдээ талархан явдаг мөртлөө таньдаа ингэж хэлж байсан удаа цөөхөн бололтой. Энэ хорвоод байгаа миний хамгийн нандин бүхэн та минь юм шүү. Таниасаа хол байхдаа би чинь ихийг ухаарч ойлгосон, байнга л хамт байх юм шиг эндүүрч явсан охиныгоо уучлаарай. Харин хэзээд охиныхоо дэргэд байж сайн сайхныг зөвлөж амьдралыг минь гэрэлтүүлж явдаг ээж таньдаа үр нь маш их хайртай. Аз жаргалтай амьдарч ачийг тань заавал хариулах болноо хайрт ээж минь
Хайрт ээждээ хэлж чадаагүй үгсээ хэлэх сайхан боломжийг олгосон эмэгтэйчүүд.мн-ийн хамт олонд талархал илэрхийлье! Технологийн хөгжлийн нэг сул тал нь энэ юм уу даа байнга л ээжтэйгээ утсаар ярьдаг болохоос биш захиа бичиж байсан удаа ховор юм байна. Ийм сайхан боломжийг олгосон танай сайтын хамт олонд дахин баярласнаа илэрхийлье!

Таныгаа хүндэтгэсэн охин Дөлгөөн чинь
Хайрт ээждээ хэлж чадаагүй үгсээ хэлэх сайхан боломжийг олгосон эмэгтэйчүүд.мн-ийн хамт олонд талархал илэрхийлье! Технологийн хөгжлийн нэг сул тал нь энэ юм уу даа байнга л ээжтэйгээ утсаар ярьдаг болохоос биш захиа бичиж байсан удаа ховор юм байна. Ийм сайхан боломжийг олгосон танай сайтын хамт олонд дахин баярласнаа илэрхийлье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.