Дуучин Тейллор Свифт хорт хавдартай бяцхан охинтой уулзав


Каунтри дуучин Тейллор Свифт өнгөрөгч бямба гаригт Небраска мужийн Омахагийн төв эмнэлэгээр зочилж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдраар өвдсөн арван настай охин Лаурен Хакертай уулзжээ. Хорт хавдраар өвдсөн охин Омахагийн Маргарет Мэригийн дунд сургуулийн 5-р ангид сурдаг аж. Охины эцэг эх охиноо хайртай дуучинтай нь уулзуулах хүсэлт бүхий бичлэгийг YouTube-д байршуулсны дараа “Caring Bridge” гэх ашгийн бус байгууллага тэдэнд тусалж энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.

Охины эцэг эхийн мэдэгдсэнээр Лаурен охин цусны хорт хавдартай юм байна. Тейллор охинтой уулзсаны дараа “Gossip Cop”-т өгсөн ярилцлагандаа Лаурантай болон охины ар гэртэй цаашдаа холбоотой байх болно хэмээн ярьжээ.

Тейллор эмнэлэг дээр бараг нэг цаг гаруй охинтой ярилцаж Лаурен түүнд электрон төгөлдөр хуур хүртэл тоглож өгчээ. Энэхүү уулзалтын дараа Тейллор өөрийн гарын үсэгтэй зөөврийн компьютер, гитарыг охинд бэлэглэж түүнийг халуун дотноор тэвэрсэн байна.

Тейллор ирэх лхагва гаригт хамгийн сүүлд гаргасан "Red" цомгоороо нэрлэсэн өөрийн аялан тоглолтыг Омахад хийх төлөвлөгөөтэй байгаа аж. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
jourdan (103.26.194.173) 2014-01-18 17:50:45
sain duuchin
(202.179.22.95) 2013-09-18 14:34:50
minii hairtai duuchin saihan ch duuldag huurhun ch emegtei
marlaa (202.179.10.198) 2013-05-18 16:37:05
xoorxon bas goe duuldag shooo
ogii (202.179.10.198) 2013-05-18 16:36:23
hoorhon shooo chi