Сайхан эмэгтэйн эрхэм чанарууд

Бүсгүй минь хаана ч биеэ зөв аваад явчихдаг, хэний ч өмнө бардам алхчихдаг, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй хэлж сураарай. Хэрэв та анхнаасаа хүнтэй зөв харьцаж, зөв байж чадвал бусдад хүндтэй, сайн нэртэй байх болно. Харин нэр төрөө нэг л алдсан бол эргэж буцахад хэцүү гэдгийг санаарай. Тиймээс нэр төрөө алдахгүй байхад тань туслах дараах зөвлөгөөг танд хүргэе. Бүсгүй та өөрийн гайхалтай ертөнцийг бүтээгээрэй.
                        
Олонтойгоо бай. Хүмүүсийг өөрсдөө хүрч ирэхийг нь хүлээхийн оронд өөрөө тэдэн дээр оч. Бужигналдаж сууснаас ганцаараа байх нь танд илүү таалагддаг байсан ч олон нийтийн арга хэмжээ , найз нөхдийн уулзалтаас үргэлж хойш суусны хэрэггүй. Дараа нь таныг гэх хүнгүй болчихвол харамсалтай.

Инээмсэглэлийн ид шидийг ашиглаж сур.
Хэдий сэтгэл тань тавгүйтсэн ч дорой байдлаа бусдад бүү харуул. Ядаж л бүдрээд унасан ч "зүгээрээ" гээд инээгээд босоод ирдэг байх хэрэгтэй. Хүмүүстэй харьцахдаа байнга инээмсэглэ. Энэ нь танд ч нөгөө хүнд ч эерэг энерги өгнө. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

Өөрөөрөө л бай.
Бусдад сайхан харагдахын тулд өөртөө байдаггүй зан чанарыг гаргах гэж бүү хичээ. Дутагдалтай талуудаа нуун далдалж болохоос биш, шинээр дасал болоогүй араншинг гаргах гэж хичээх нь нэр хүндийг тань харин ч сэвтээж орхино.

Өөрийнхөө сул  талуудыг түрүүлж хэлэх хэрэггүй.Энгэсэг тань шингээгүй эсвэл өглөө хумсныхаа будгийг арилгаж амжаагүй гэдгээ харилцаж байгаа хүнээ анзаарахаас нь өмнө өөрөө түрүүлж айлтгах нь харин ч “бодоогүй юмыг бодуулна” гээч болох вий. Ингэснээр та өөртөө итгэлгүй харагдах болно. Үүний оронд ямар нэг байдлаар харагдуулахгүй байх арга хэмжээ аваарай.

Сайн танихгүй хүмүүсийн дэргэд хов жив бүү ярь
. Хана хүртэл чихтэй. Нэр муутай хүмүүстэй дотносох хэрэггүй. Тэгвэл таниас ч бас хүмүүс дөлөх болно. Гэвч хэн нэгнийг ялгаж олон ааш гаргах хэрэггүй. Бүх хүнтэй ижил тэгш харьцахаа мартуузай.


Хэн нэгэн таныг дорд үзсэн мэт үйлдэл гаргавал нэр төрөө эвтэйхэн хамгаалж сур
. Хааяа хатуухан байхад гэмгүй.  Халдашгүй байдалд тань нэвтэрч таныг бусдын хажууд эвгүй байдалд оруулахыг оролдохыг хэнд ч бүү зөвшөөр.
Өөрийнөө талаар бага ярь. Энэ дүрэм нь хайр сэтгэлийн харьцаанд илүү хамаатай гэдгээр бусдаасаа өөр. Учралын эхэн үед өөрийнхөө талаар бүгдийг нь тооччихолгүй, цаашид сонирхох зүйлтэй үлдээ. Тэгэхгүй аваас, та түүний хувьд уншаад дуусчихсан ном болон хувирах болно.  Өөрөөр хэлвэл “чихрээ “ нэг нэгээр нь өгөөрэй. Тэгвэл түүний амтанд орж чамайг илүү ихээр шохоорхож сонирхох болно.  Мөн өнгөрсөн харилцаанууынхаа талаар нээлттэй байх нь зөв ч бүгдийг нь дэлгэрэнгүй ярих нь буруу юм. Учир нь таны талаар янз бүрийн ойлголтуудыг нөгөө хүнд өгөх болно. Уулзаад удаагүй үедээ сул дорой хамгаалалтгүй байдлаа бүү харуул.

Үргэлж үнэнийг хэл
. Нэр хүндээ хамгаалж үлдэх зорилгоор худал хэлэх эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх нь эсрэгээрээ муу үр нөлөөтэй байж болох. Тиймээс ноцтой хэрэг биш л бол үргэлж үнэнийг өгүүлж бай. Авъяас чадварынхаа талаар магтаж ярих гэсний оронд үйлдлээрээ түүнийгээ батлан харуулаарай.  Та чаддаг зүйлдээ бардам байгаа нь сайн хэрэг ч бусад хүн эерэгээр хардаггүй.

 Эцэст нь хэлэхэд “муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг шүү дээ. Тиймээс анхнаасаа л өөрийгөө зөв ойлгуулах хэрэгтэй шүү бүсгүй минь
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
nadad mash ih heregtei zovolgoo bla (112.72.13.145) 2014-12-25 21:19:23
Hvmvvs helehdee nadad bvh zvil bna gedeg gehdee busadtai haritsaanii talaar bi maruuhan l da neg l yrisan helsen zvil maani hervvl bolchih geed baidag shig sanagddag tvvneesee bolood busdad buruu oilgolt torvvlchihdeg bi odo 17 nastai tsaashdaa bi mash olon hvmvvstei haritsah taniltsah bolno tiimees edgeer zovolgoonvvd mash ih eregtei ym shig sanagdlaa
нараа (202.131.238.115) 2014-09-16 15:13:48
олонтойгоо бна гэдэг бас асуудалтай эмэгтэйчүүд ихтэй байгууллага хов живээр л ажил явуулдаг энэ нь мөрөөрөө явж байгаа зарим нэгэндээ гай болдог шүү
magy (203.191.203.78) 2014-08-13 09:23:41
unite zublugu bn bayrlalaaghde zarimdaa naiz nuhudtege uulzsanch zarimn vrgelj vzel boidliig mine vgviged swl doosh n hiih gj oroldson ved ch hetsv shvdotroo l demii gomddogzarim ved duugv suuhgv heley gesnee ewtehen heldegsonsood suuh n bs ch tm shan bish bdag zarim nuhtsul baidald bayrlalaa
hen negen (202.179.10.94) 2013-05-20 13:27:38
aa bi gants hoer zuilee tsaschwal saihan emegtei udahgui bolohnee kk
zaya (103.9.90.254) 2013-03-20 22:53:59
Vneheer heregtei zuwluguu bnamjilt hvsey
Anu (103.10.22.39) 2013-03-20 20:12:38
unet zowlogoo ogsond bayarlalaa
zochin (202.179.20.220) 2013-03-13 16:29:28
bayarlalaa
Ariun (202.179.22.216) 2013-03-13 16:29:18
tiim shv taalagdlaa zarim hvmvvs vvniig unshih heregt bha biye toosn ih zant tgsn murtluu yu ch chaddaggviEtseg ehees zayasn ner turuu gutaaj yawaa hvmvvs erthn uhaaraasai
tsetse (182.160.20.184) 2013-03-13 10:58:07
saihan zovolgoo bna taalagdlaa