Ногоон цайны ач тус

Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.  Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд хэдийнэ илрүүлсэн билээ. Тэгвэл ногоон цайны ид шид нь чухам юундаа байдгийг, яагаад хүмүүс зуун зууны туршид эрхэмлэн хэрэглэж ирснийг хамтдаа тодруулъя.  


 
Ногоон цайг шилдэг болгодог 20 чанар

 
1. Өдөрт  2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

 2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.

3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.

4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.

5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.  

7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.


8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.

10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.


12. Стронц гэх хорт бодисыг хүний биеэс гадагшлуулах увидас ногоон цайнд байгааг эрдэмтэд нээж, цаашид ногоон цай нь цацрагт туяаны сөрөг үр дагаврыг арилгаж чадах эсэхийг судалж байна.


13. Ногоон цай бол шингэн алдалтыг зогсоох шилдэг эм төдийгүй шингэн алдалтыг нөхөхөд гол дэм үзүүлдэг.


14. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм.

 15. Энэ цай хүний цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.

16. Тамхичдад нэгэн таатай баримт дуулгахад, тамхинаас хүний биед үзүүлдэг хортой нөлөөг ногоон цай багасгадаг гэнэ.

17. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга.

18. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
19. Энэ цайг ууснаар бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна.

20. Ногоон цайны шаараар хийсэн бигнүүрийг нүдэн дээрээ тавибал нүдний ядаргаа богино хугацаанд тайлагддаг.

 
Хэрэв та ногоон цайны ид шидийг хүртмээр байвал яг одоо залхууралгүй босоод өөртөө нэг аяга ногоон цай аягалаарай.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Билгүүнсайхан (203.91.115.243) 2018-11-23 09:33:06
Монголын хамгийн шилдэг ногоон цай бол ИМПРА юм байна лээ Яг шри ланкаас оруулж ирдэг юм байна лээ Амт нь ч гоё
япон ногоон цай (103.26.193.29) 2014-06-03 22:20:56
Японы өдрийн ногооны хэрэгцээ хангадаг болон ногоон цайнууд будаатай витамин С -тэй пакэттэй зарж байна Өдрийн ногооны хэрэгцээг хангадаг цай нь мах болон гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэг нүүрэн дээр юм гардагходоод өвддөг хүмүүсд тохиромжтой Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99811041
zochin (202.170.68.233) 2014-05-12 16:05:31
hamgiin sain ni hytadad baidag
Шилдэг ногоон цай (103.26.194.42) 2013-11-16 16:03:02
Солонгосын 2011 оны шилдэг бүтээгдэхүүн гран при шагналт навчит ногоон цайг Монголд оруулж ирлээ Энэ цай нь хүний тэнэгрэл зөнөгрөл тархины цус харвалтаас урьдчилан сэргийлж даралт чихрийн шижин өвчний хорыг биеэс гадагшлуулдаг үйлчилгээтэй Бөөний үнэ 11000 жижиглэнгийн үнэ 14000 Утас 88117832 91995355 88023939 99772185
Cheka (83.226.77.236) 2013-03-14 18:01:46
Jinhene nogoon tsaig sweded haanaas avch boloh ve
anarkhist (67.176.156.140) 2013-03-14 07:53:58
Jinxen nogoon tsai Japond bui bus uu Unxeer sain yum bilee
z (202.179.23.20) 2013-03-13 21:13:16
orig nogoon tsai mongold bn u
green tea (202.179.11.58) 2013-03-13 19:01:29
Жинхэнэ ногоон цай хаана байна Жинхэнэ сайн ногоон цайг яаж таних вэ