УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяагийн театрын урлагт оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медаль болох алтан гадас одонгоор шагналаа. Уг шагналыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулан өгсөн юм.

Тэрээр УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа Дж.Бизе “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лиза, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Дж.Верди “Турандот” дуурийн Лю, Л.Мөрдорж “ХөхөөНамжил” дуурийн Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Дж.Верди “Травиата” дуурийн Виолетта, Аниан, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Дж.Верди “Трубадур” дуурийн Леонора, Дж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Дездемона, Дж.Пуччини “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковский “Алеко” дуурийн Земфира зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээсэн, авъяаслаг уран бүтээлч юм. Мөн 2002 онд “Яргуйн уянгат дэлбээ”, 2009 онд “Венецийн үдэш” бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа тавьж байжээ.
2011 онд манай театрын тайзнаа анх удаа тавигдсан дэлхийн дуурийн урлагийн нэгэн ноён оргил болох Дж.Верди “Аида” дуурийг тоглоход гол дүрд дуулахын зэрэгцээ хэлний зөвлөхөөр ажилласан байна. Түүний хөдөлмөр уран бүтээлийн амжилтыг үнэлж 1997 онд “Гоо марал” шагналтан, 2000 онд Монгол улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнаж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







