Бурхан болъё гэвэл хоёр хоолло, буг болъё гэвэл гурав хоолло

Эмэгтэй та жингээ хасаж, хоолой сойж байна уу? Тэгвэл бидний танд өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Монголчууд хvнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо болон энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зvйл  тэдгээрийн хэмжээг тохируулсаар иржээ.
Өвөл

Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн өөрийн идэж ууж байгаа зүйлээ тохируулан хэрэглэж занших хэрэгтэй аж. Өвөл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээг ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан хэрэглэвэл зохистой юм байна. Мөн чанар, шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодид шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэх шаардлагатай ажээ. Түүнчлэн үхрийн махны шим, илч тэжээл адил, хадгалахад чанар нь гvйцэд боловсордог учир хавар цагт хэрэглэхэд нэн тохиромжтой. Харин адууны мах чанар, илч ихтэй шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний vед, хонины мах шим тэжээл илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.

Хавар
Урин дулаан хавар цаг айлчлан ирлээ. Эмэгтэйчүүд бидний хамгийн их айдаг зүйл бол урин дулаан цагт илүүдэл жинтэй болох вий гэж эмээх. Тэгвэл таны өөртөө тавих анхаарлын нэг бол хавар. Энэ улирлын эхэн, дунд cap болон зуны улиралд ямааны мах, шөлөөр өндөр настан бага балчир хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг юм байна. Мөн ямаа хонин сүргийн түрүүнд явж, ногоо, цэцгийг сорчлон идэж, хад, асга, эрэг, ганга зэрэг саадыг бусад малаас хялбар туулж, бэлчээрийг маш сайн ашигладаг учираас сүү, мах нь сувилал эмчилгээний шинж чанартай байдаг гэнэ. Тиймээс эмэгтэй танд гэж зөвлөхөд ямааны махыг сэрүүн чанартай гэж vздэг учир дулааны улиралд, эсвэл өвөл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр ирсэн байна.


Зун
Эмэгтэй хүн бүрийн дуртай улирал болох зун. Энэ улиралд сүү, цагаан идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, айраг, аарц, ааруул, өрөм, зөөхий, хоормог, цийдмээр хооллож, ундаалах нь зүйтэй аж. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж, ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Намар
Наадмын маргааш намар гэдэг шүү дээ.Тэгвэл намар үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч гүйцдэг байна. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд онцгой ач тустай ажээ. Гоо сайхан эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг эмэгтэй та бидний бэлдсэн зөвөлгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.