Эрэгтэйчүүдийн эмч Н.Сарантуяа “О.Б.Е.Г”-ынханд урилгаар лекц уншлаа
Тун удахгүй “Цэрэг эрсийн баяр”
болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Андромед эрэгтэйчүүдийн эмнэлгийн
/захирал/ анагаах ухааны магистр эмч Н.Сарантуяа “Онцгой байдлын ерөнхий газар”-ын
эрэгтэй албан хаагчидад лекц хийлээ. Манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлэг гарын
таван хуруунд багтам цөөхөн хэдхэн байдаг. Тиймээс эрэгтэйчүүд тэр болгон үзлэг
шинжилгээнд хамрагдаад байж чаддаггүй аж. Түүнчлэн “Андролдог”-ийн талаарх
мэдээ мэдээлэл дутмаг учираас олон төрлийн өвчлөлд өртөх нь элбэг тохиолддог юм
байна.


Уг лекц нь “Андрологи буюу
эрэгтэйчүүдийн өвчин судлал”-ын талаар явагдсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий
газрын эрэгтэй удирдлагууд болон эрэгтэй албан хаагчид идэвхтэй оролцсон юм.
Асуулт хариултаар дүүрэн болсон тус лекц
нь зөвхөн уг байгууллагын эрчүүддээ барьж байгаа бэлэг ажээ. Эрхэмсэг
хатагтай нартаа гэж зөвлөхөд эрчүүд сардаа биш юмаа гэхэд жилдээ нэг удаа үзлэг
шинжилгээнд хамрагдаж байх ёстой гэнэ шүү. Мөн сүүлийн жилүүдэд бэлгийн сулрал,
түрүү булчирхайн үрэвслээр өвчлөх нь нэмэгдсэн байна.


Манай монголчууд өвчнөө хүндрээд
даамжирсан хойно нь оношлуулж эмчлүүлэх болсон нь гэм биш зан болсон гэхэд
болно. Хэрвээ бүсгүй та үүнээс урьдчилан
сэргийлж, нөхрөө, найз залуугаа эсвэл хүүдээ үзлэг шинжилгээ хийлгэх хүсэлтэй
байгаа бол эртхэн эмнэлэгт хандах хэрэгтэй шүү. Андромед эмнэлэгтэй хандан үйлчлүүлэхийн тулд 50056006, 333000 утсаар холбогдоорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

