“Мөсний гүнж” дэлхийн хошой аварга боллоо

Энэ сарын 11-17-ны өдрүүдэд Канадын Онтарио мужийн Лондон хотноо 2013 оны насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээнд дэлхийн 50 орны 200 гаруй уран гулгагч “Сочи-2014”-ийн өмнөх сорилоо хийсэн байна. Мөн тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж, аваргуудаа тодруулжээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд БНСУ-ын уран гулгагч Ким Юүна 218,31 оноо авч дэлхийн хошой аварга болсон байна. 2010 оны Ванкуверын өвлийн олимпиос алтан медаль хүртсэнээс хойш мөсөн талбайд гараагүй байсан Ким Юүна  дахин хүчтэй өрсөлдөгч болон гарч иржээ. Түүнчлэн ирэх жил болох “Сочи 2014” өвлийн олимпийн дараагаар зодог тайлхаа мэдэгдээд байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.