Хүндэт эхнэрүүдээ өнөөдөр “Эрчүүдийн” өдөр шүү

Эмэгтэй танд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр бол цэрэг эрсийн, эрэгтэйчүүдийн өдөр. Энэ өдөр “Эрчүүдэд” зориулан явуулж буй үйл явдал болох, үзвэр үйлчилгээний хуваарийг хүргэж байна.
Өнөөдөр 11:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-т зориулж “Эрчүүдээ хайрлая” лекцийг  УДЭТ-т унших гэж байна.  Мөн “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-т зориулж Сүхбаатарын талбай дээр 12:00 цагт нээлттэй өдөрлөг болохнээ. Уг өдөрлөгөөр улсын болон хувийн эмнэлгийн төлөөллүүд талбай дээр байрлаж эрчүүдэд үнэ төлбөргүйгээр зарим оношилгоог хийнэ.
Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний хуваарь

18-нд 19:00 цагт UB palace-ын концертын их танхимд “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” тоглолт
18-нд 19.00 цагт Улаанбаатар ресторанд “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Андгай” хэмээх тоглолт
18-нд 19.00 цагт УДЭТ-д Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тоглогдоно
18-нд 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд “Эр хүн танаа” бөхчүүд, дуучдын нэгдсэн тоглолт
18-нд 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Хаврын урилга” Шинэ мянган утга зохиолын нэгдлийн найрагч бүсгүйчүүдийн тоглолт
18-нд 19.00 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Алтан ураг” хамтлагийн тоглолт
18-нд 20.00 цагт Хэнтий аймгийн театр-д Шилдэг өнгө продакшны “Давхардаж ирсэн дурлал” шоу тоглолт
18-нд 19.00 цагт МҮЭСТО-нд Шинэ үе продакшны “Шилдэг номерын түүвэр” хошин шоу тоглолт
18-нд 19.00 цагт СТӨ-нд Х-Түц продакшны “Папараци” хошин шоу тоглолт
18-нд 19.00 цагт UB palace-ын Royal танхимд Маск продакшны “Шилдэг номерын түүвэр” хошин шоу тоглолт
Түүнчлэн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 92 жилийн баярын өдөр буюу өнөөдөр албан ёсны амралтын өдөр биш учираас  автомашинуудын дугаарын хязгаарлалт үйлчлэх болжээ. Харин энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлдэггүй тул энэ өдөр 1, 6-аар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.