Эрчүүд ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Эхийн цагаан сүү нь үгүй ч                    
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

Өнөөдөр Монгол цус, Монгол сэтгэлтэй эр цэрэг, эрэлхэг дайчид, эр нөхрийн тань баяр. Та хайртай аав, халамжит хань, найз залуудаа юу бэлэглэх вэ? Гэж бодож байна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай бүсгүйчүүдээ. Эрчүүдээс ямар бэлэг авахыг хүсэж байна гэсэн санал асуулгаар тэд ингэж хариулжээ.


Хүнд өгч болох мөн авч болох хамгийн том бэлэг бол хайр сэтгэл. Бусад бүх зүйлийг тухайн хүнийхээ сонирхолд тохируулаад худалдаад авчихаж болно доо.
  • Надад бол ном л хамгийн үнэтэй бэлэг
  • Сахалын ус, хөөс, хутгатайгаа байж байвал нам шүү дээ

  • Зангиа, зангианы даруулга, нэрийн хуудасны хайрцаг, нусны алчуур гээд жижигхэн ч гэсэн чамин зүйлүүд байна шүү дээ.
  • Бугуйн цаг сахалын иж бүрэн хэрэглэл байвал зүгээр шүү

  • Чин сэтгэлийн захидал бол хамгийн сайхан бэлэг байх болно шүү!
  •  Миний хувьд гоё хөгжилтэй гарсан зурагнуудыг минь жаазлаад өгвөл их гоё . Өдөр бүр харж баясааад л...сайхан байна.
  •  Надад ямар нэгэн хөгжим бэлэглэвэл их баярлана аа. Би тоглож сурчихаад буцаад түүнд сайхан аялгуугаагаар бэлэг барих болно.

Эрчүүд маань ийм хариултууд өгсөн байна шүү бүсгүйчүүдээ! Гэхдээ эр хүн бүр адилгүй, тэд өөрсдийн гэсэн хүсэл сонирхолтой улс, тиймээс баярлуулахыг хүссэн залуудаа нийтийн жишгийг дагаж бус, тэр хүнийхээ дуртай зүйлийг нь дам аргаар олж мэдээд түүнийг нь л бэлэглэвэл хамгийн ихээр баярлах болно. Мөн энэ мэдээллийг уншиж байхад танд гайхалтай санаа орж ирэх ч юм бил үү? хамгийн гол нь сэтгэлээ шингээж хийсэн таны уран бүтээл түүнд хамгийн гайхалтай бэлэг болох болно. Ингээд бүсгүйчүүдээ эрчүүддээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглээрэй. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
***** (182.160.43.36) 2013-03-19 23:11:16
hairtai hundee tsag belegleed hereggui saldag gedeg unen ym bilee