Таван донор эрхтэнтэй эх эрүүл хүүхэд төрүүлжээ

Хүнд өвчний улмаас 19 насандаа хагалгаанд орж, элэг, ходоод, дэлүү, нойр булчирхай, нарийн болон бүдүүн гэдэс зэрэг таван эрхтнээ солиулсан бүсгүй эрүүл хүүхэд төрүүлжээ. Бяцхан охины ээж Фатима Аль-Ансари нь Катар эмэгтэй аж. Тэрээр АНУ-ын Флорида мужийн Майами хотын нэгэн эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр төрсөн ч энэ мэдээг сая л олон нийтэд ил болгосон байна. Өдгөө 26 настай тэрээр “Охинтой болсондоо туйлын их баяртай байна. Удахгүй эх орон руугаа буцна” хэмээжээ. Эмч нарын онцолж буйгаар дэлхийн анагаах ухааны түүхэнд олон донор эрхтэнтэй эмэгтэй хүүхэд төрүүлсэн тохиолдлын анхных нь энэ гэнэ. Судалгаагаар өмнө нь хоёр донор эрхтэнтэй эмэгтэй хүүхэд төрүүлж байсан тохиолдол байдаг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




