Дэлхийн од 45 нас хүрлээ
Дэлхийн рок поп ертөнцийн сахиусан тэнгэр дуучин Селин Дион (Céline Marie Claudette Dion) энэ өдөр 45 нас хүрлээ. Тэрээр 1968 оны 3-р сарын 30-ны өдөр Канадын Кибек мужид 14 хүүхэдтэй айлын отгон охин болон мэндэлжээ. Хөгжимчний гэр бүлд төрж өссөн тэрээр багаасаа л урлагтай нөхөрлөж 13 настайдаа анхны цомгоо франц хэлээр гаргаж байсан юм. 1990 оноос Селин Дион “Unision” цомгоо англи хэлээр бичүүлснээр дэлхий даяар нэр алдар нь түгсэн дуучин болох эхлэл нь тавигдсан аж. “Power of Love”, “My heart will go on”, “Because you loved me” гээд түүний дуулж хит болгосон дуунуудыг нэрлээд баршгүй.

2007 онд Селин Дион дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн их цомог борлуулсан эмэгтэй дуучнаар тодорчээ. Монакод болсон ёслолын ажиллагааны үеэр түүнд Олон улсын дуу бичлэгийн холбооны хүндэт шагналыг гардуулсан юм.

Мөн энэ өдөр төрсөн бусад олны танил хүмүүсийг та бүхэндээ танилцуулж байна.
1981 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган агсныг бууджээ.
1858 оны энэ өдөр Хаймен Липмэн баллууртай харандааг зохион бүтээсэн.
1603 оны энэ өдөр Английн арми Ирландыг ялжээ.
1992 оны энэ өдөр "Хурга майлахаа болино" кино Оскар наадмаас таван номинацийн эзэн болсон.
1853 оны энэ өдөр домогт Голландын зураач Винсент Ван Гог мэндэлсэн.
1945 оны энэ өдөр Английн ая зохиогч, гитарчин Eric Clapton мэндэлсэн.
1962 оны энэ өдөр рэп урсгалын загалмайлсан эцэг MC Hammer төржээ.
1979 оны энэ өдөр Америкийн жазз дуучин Нора Жонс мэндэлсэн.
1986 оны энэ өдөр Real Madrid багийн хөлбөмбөгчин Sergio Ramos төржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.