Дархлаагаа сэргээцгээе Бүсгүйчүүдээ!!!
Урин дулаан хаврын улирал ирлээ бүсгйчүүдээ. Гэвч та сульдаж ядраад, ажлын бүтээмж тань буураад, бухимдангуй байна уу? Тэгвэл танд эдгээр өдрүүдэд эрч хүчээ алдахгүй байх нэгэн боломжийг санал болгоё. Энэ нь гэрийн нөхцөлд хийх боломжтой, байгалийн амтлаг хоолоор өөрийгөө, элдэв өвчин тусахаас хамгаалах витаминт жор юм.

Витаминтай коктейлын жор
• 1 аяга ус
• 1 хоолны халбага зөгийн бал
• 1 хоолны халбага лемоны шүүс
• 1/2 хоолны халбага нунтаг гаа
Бүх найрлагыг блендэрт хийгээд хольж коктейл болгоно. Энэ чихэрлэг ундаа нь ядарч сульдсан үед эрч хүчийг тань сэргээж, дархлааг дэмжих болно.
Витаминтай амттаны жор
• 1 аяга хушга
• 1 аяга үзэм
• 1 аяага хатаасан абрикос
• 1 аяга хатаасан хар чавга
• 3 хоолны халбага зөгийн бал
Хоолны процессорт самар жимснүүдээ хийж нухашлана. Дээр нь зөгийн балаа хийж зөөлөртөл нь нухна. Өдөрт 2 хоолны халбагыг идээрэй. Энэ дархлаа сайжруулах амттаныг хүүхдэд өгвөл дуртай нь аргагүй иднэ.

Витаминтай салатны жор
• 2 киви
• 2 мандарин
• 1 жүрж
• 1 алим
• 1 гадил
• 1 хоолны халбага хэрчсэн хушга
• 2 хоолны халбага тараг, эсвэл цөцгий
Жимснүүдээ хальсалж хэрчээд, бүх найрлагыг хооронд нь хольж таваглана.
Витаминтай цайны жор
Нохойн хошууны үртэй цай:4 хоолны халбага нухсан нохойн хошууны үрийг 4 аяга усан дээр хийнэ. 15 минут буцалгаж, арван минут хөргөөд олгоно.
Aлимны цай: Хальслалгүй хэрчсэн 3 алимыг 4 аяга буцалж буй усан дээр хийнэ. Зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана. Гал дээрээс аваад 30 минут орчим хөргөөд дээр нь зөгийн бал нэмж тэр өдөртөө ууж дуусгана.
Аньсны цай: 1 хоолны халбага аньсыг халбаганы араар нухаж байгаад дурын цайн дээрээ нэмж ууна.
Дээрх жорнуудийг та заавал туршиж үзээрэй. Танд эрч хүч, аз жаргал, таатай мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин
(203.160.55.130)
2013-04-06 18:53:51
харин тиймээ
0
0
0
Хариулах
zochin
(182.160.42.162)
2013-03-31 22:34:30
Mongold hujaagiin himiin bordootoi jims orj irdeg bolohoor hetsuu umug ni saihan l joruud bndaa gj
0
0
0
Хариулах