Жирэмсэн байх үеийн биеийн жингийн талаар та юу мэдэх вэ?

Эх хүн болох гэж буй эмэгтэйчүүд бүрт адилхан асуудал, хүндрэлүүд тулгарч байдаг. Тэдний нэг бол жирэмсэн байх үеийн биеийн жин юм. Хүүхнүүд бид, жирэмсэн болохоороо хэр таргалах бол? Хүүхдээ төрүүлчихээд буцаж хэвийн жиндээ орж чадах болов уу?” гээд л олон зүйлийг эргэцүүлэн бодож эхэлнэ. Гэхдээ жирэмсэн болмогцоо л жингийн талаарх бодлоо тэр чигт нь орхидог. Үнэн хэрэгтээ бол ээж болох гэж буй жирэмсэн эхчүүдийн хувьд “тохиромжтой биеийн жин” юу юунаас ч чухал байдаг.

Жирэмсний үеийг хэт их жинтэй эсвэл хэт туранхай эхэлж буй эхчүүд болон жирэмсний явцад хэт их жин нэмдэг эхчүүд гээд эмэгтэйчүүдийг хэд хэд бүлэгт хувааж болно. Харин эцсийн үр дүнд бүгд л жирэмсний үеийн биеийн жингээ тодорхойлж барих хэрэгтэй.
Хэтэрхий их жин жирэмслэхэд саад учруулдаг
Хэт тарган байх нь тухайн эмэгтэйн биед явагдаж буй өндгөвчний үрэвсэл, хэт үсэрхэгжих, инсулинтай уялдаа холбоотой бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд олоход саад бэрхшээл учруулдаг нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог сарын тэмдгийн тогтворгүй байдлыг жин хасаж, дасгал хийж хэвийн болгож болно. Өөрөөр хэлбэл хүний жинтэй холбоотой цусны эргэлтийн системийг өөрчилснөөр үүнийг хэвийн байдалд шилжүүлж болдог байна.
Хэрвээ та тарган үедээ жирэмслэвэл :
- Жирэмсний явцад байнга даралт ихсэх асуудалтай тулгарах эрсдэлтэй.
- Жирэмсний үеийн хордлого хурц хэлбэрээр явагдана.
- Жирэмсний үед сахарын хэмжээ хэлбэлзэж эхэлнэ.
- Нэлээд жинтэй хүүхэд төрүүлнэ.
- Хүүхэд төрөх явцад амьгүйтэх эрсдэлтэй.
- Кесар хагалгаагаар төрөх магадлал маш өндөр.
- Төрсний дараа цэвэршилтийн явцад бөөр, давсагны суваг үрэвсэх магадлал өндөртэй.
- Хүүхдэд тань тархи, мэдрэлийн судасны, гэдэсний хана, зүрхний гажиг илрэх эрсдэл нэмэгдэнэ.
Ийм учраас хэт их тарган жирэмсэн эхчүүдийн хувьд жирэмсний өмнөх үедээ өөх тос багатай, хивэг, ширхэг ихтэй буудайн төрлөөс хүнсэндээ ахиу хэрэглэж, мөн дасгал хийх замаар жингээ хасахыг зөвлөдөг.
Мэдээж энэ бүхнийг үнэхээр хийе гэж бодож байвал та мэргэжлийн эмчид үзүүлж, зохих зөвлөгөөг авах ёстой. Учир нь буруу хоолны дэглэмээр өөрийгөө чангалж суутал энэ нь таныг жирэмслэхэд саад учруулж байсан байж мэднэ.

Хэтэрхий туранхай жирэмсэн эмэгтэйчүүд маш болгоомжтой байх ёстой
Жирэмсний явцад нэмэх жингийн хэмжээ чухал байдаг шиг, жирэмслэхийн өмнөх үед эхчүүд маань тохиромжтой жинтэй байх тал дээр анхаарах ёстой. Зөвхөн хэт тарган эмэгтэйчүүд биш, нөгөөтэйгүүр хэт туранхай, бага жинтэй эмэгтэйчүүдийн хувьд анхаарал болгоомжтой байх нь чухал юм. Учир нь "Хэтэрхий туранхай байх нь жирэмслэх магадлалыг бууруулдаг" болохыг мартаж болохгүй. Туранхай эмэгтэйчүүдийн хувьд хангалтгүй хооллолтоос үүдэн аминдэм, эрдэс бодисын дутагдал илрэх нь элбэг байдаг. Иймээс жирэмслэхээр төлөвлөхөөсөө 3 сар – 1 жилийн өмнөөс илч тэжээлээр баялаг тусгай хоолны дэглэмийг баримталж хэвийн жиндээ хүрэх ёстой.
Жирэмсний үед 2 хүний порцоор хооллох нь буруу
Жирэмсний өмнөх үед эх өөрөө хэвийн жинтэй байхаас гадна, жирэмсний явцад хяналттай, зөв зохистой хооллох нь юу юунаас чухал юм. Жирэмсний үед хэт их хэмжээгээр эсвэл нэг талаа баримталсан хоол хүнсээр дагнан хооллохын оронд жирэмсэн эхэд үндсэн хэрэгцээтэй зүйлсээр хангалттай бөгөөд тэнцвэртэй хооллож байх хэрэгтэй. Тэгээд ч бидний ярьдгаар “хоёр хүний порцоор” хооллох хэрэггүй. Жирэмсний үед хэтэрхий ихээр жин нэмэхгүйн тулд хийж болох хамгийн анхны алхам “ямар хүнсийг, ямар хэмжээтэйгээр хэрэглэх”-ээ л мэдэж байх ёстой.

Уураг, өөх тос, нүүрс ус, витамин, эрдэс бодис агуулсан хоол хүнсийг өдөр тутамдаа хэр хэмжээнд нь тохируулан хэрэглэж сурах нь чухал. Ямар ч илч тэжээлгүй, хий хоосон гэдэс цатгасан хоол хүнс нь төдийлөн бидэнд болон урагт тус дэм болохгүй. Гагцхүү жин нэмэхэд л тус болно гэсэн үг.
Дунджаар 10-12 кг жин нэмэхэд хангалттай
Жирэмсний үед хүн бүр харилцан адилгүй байдаг ч гэлээ, хамгийн тохиромжтой жингийн хэмжээ 10 – 12 кг байдаг. Гэвч энэ хэмжигдэхүүн нь тухайн хүний жирэмсний өмнөх үеийн жин, өндөр, нас, төрүүлсэн хүүхдийн тоо, хоолны дуршил, хоол боловсруулах хэв маяг, нийгэм соёлын байдал, өдөр тутмын үйл хөдөлгөөний хэмжээнээс хамааран өөр өөр байж болно.
"Туранхай жирэмсэн" байхаас зайлсхий
Жирэмсний үед хаа хамаагүй, таарсан бүхнээ идэж таргалахын зэрэгцээ өөрийн биеийн галбирыг алдахгүйн тулд хэтэрхий жин нэмэхээс зайлсхийн хоол хүнсээ хасах нь буруу алхам юм. Сүүлийн жилүүдэд охид хүүхнүүдийн дунд жингээ барих асуудал нь жирэмсэн эхчүүдийн хувьд ч мөн хүчинтэй болоод байна. Жирэмсний үед хэт их жин нэмэхээс айсан эмэгтэйчүүд галбираа алдахгүйн тулд хамаагүй хоолны дэглэм барьж хэвлий дэх ургаа эрсдэлд оруулах нь бий. Ураг эхийнхээ хэвлийд эрүүл саруул бойжиж, томорч, бие махбодь, оюун ухаан, сэтгэцийн хувьд эрүүл хөгжилтэй байх нь жирэмсэн эхийн өөрийн эрүүл мэнд, хооллолттой шууд холбоотой гэдгийг эмэгтэйчүүд бид мартаж болохгүй.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
чимгэ (112.72.13.152) 2014-11-27 14:34:04
Зарим ном зөвөлгөө буруу бичсэн байдаг юм байна 15 кг нэмбэл хэвийн гээд болоогүй байна гээд л идэж өгдөг байсан тэгээд 155 кг нэмж байсан Дараагийнхдаа анхаармаар юм байна 12 с илүү гаргахгүй
nymka (202.9.47.132) 2013-06-14 14:18:24
bi odoo 6 sartai jiremsenene hugatsaand emch nadad b6frenatal forte gdgl em bichij ugsun ene shaardlagatai amin demiig nuhuj chaddag bolowuuemch helj uur em bichij uguhku yum hund surtaltai baih yum
telmen (183.177.98.77) 2013-06-14 11:18:25
heregtei medeelel bn
DD (182.160.39.34) 2013-04-06 21:21:01
Emegtei hund ih heregtei medeelel bnshuu jiremsenii uyd bi ih jijigheen gedestei baisan bolohoor yaadag ym 2hun bgaa ym chn geed l ih iddeg baisan buruu bjee nz nuhudduu anhaaruulnaa bayrlalaa GUran