Өглөөний дасгалыг яагаад заавал хийх ёстой вэ?
Бүсгүйчүүдээ өглөөний дасгал хийх нь ямар ач холбогдолтойг бидний бэлтгэсэн мэдээллээс мэдэж аваарай. Өглөөний дасгал хийх нь тухайн өдрийнхөө эрч хүчийг нөхөхөд маш үр дүнтэй юм.

Өглөөний дасгал заавал “хийх ёстой” шалтгаанууд:
1. Тууштай байж чаддаг
Судалгаагаар өглөө дасгал хийдэг хүмүүс тухайн дасгалаа жилийн дараа ч хийж байх магадлал маш өндөр байдаг гэнэ. Нэг ёсны маш сайн зуршил болоод хэвшчихдэг гэсэн үг. Харин өдрийн бусад цагт дасгал хийдэг хүмүүс тууштай байх нь ховор бөгөөд хэсэг хугацааны дараа больдог байна.

2. Илүү эрч хүчтэй байдаг
Өглөө орноосоо босох тийм амар биш гэдгийг мэдэж байна, гэхдээ өглөө дасгал хийж эрч хүч авснаар бусад хүмүүсийг бодвол бүтэн өдөржингөө ядрах нь бага байдаг. Ажилдаа илүү эрч хүчтэй явна гэсэн үг –ядаж л оффисынхоо ширээн дээр нойрмоглоод байхгүй.
3. Нойрондоо сайн болно
Өглөө дасгал хийснээр орой нь орондоо хөрвөөж эсвэл унтах гэж тааз ширтэн хэдэн зуун удаа тоо тоололгүйгээр бөх гэгч нь унтана. Мөн өглөө эрт сэрснээр орой эрт унтдаг болно. Ер нь бол яг биологийнхоо цагаар л унтдаг болно гэсэн үг. Харин оройн цагаар дасгал сургуулилт хийх нь биеэн дэх адерналины хэмжээг ихэсгэдэг учраас унтахад хэцүү байдаг.
4. Эрүүл хооллолттой болно
Өглөө эрт босоод дасгал хийгээд эхлэхээр хооллолт дээрээ хүртэл өөрийн эрхгүй анхаараад эхэлдэг. Бие организм, сэтгэл санаа өөрөө эрүүл хооллолтыг шаарддаг. Тэгэхээр өглөө дасгал хийснээр буруу хооллолтоос бага багаар татгалзаж эхэлнэ гэсэн үг – бие чинь хүндрэхгүй, боловсруулах эрхтэн чинь сайжирна.

5. Эерэг хандлага
Эерэг хүн болмоор байна уу? Тэгвэл өглөөний дасгал хамгийн зөв сонголт. Өглөөний дасгал хийснээр эрч хүч амтагдаж ямар ч ядралт мэдрэгдэхгүй дээрээс нь өөртөө итгэлтэй болж эерэг хандлага бий болно. Энэ байдал чинь бүхэл өдрийн турш буюу маргааш өглөө хүртэл хүчинтэй байх нэг төрлийн “energy drink” гээд ойлгочих.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
web hiine
(49.0.134.111)
2013-06-28 14:03:24
Мэргэжлийн түвшинд бүх төрлийн вэб сайт хийнэ
Бид танай байгууллагын үйл ажиллагаа үйлчилгээнд тохирсон гоёмсог дизайнтөгс шийдэл бүхий вэбсайтыг хамгийн хямд үнээр мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэҮнэ 200-500
Вэб сайт хийхдээ тухайн байгууллагын вэб сайт хийлгэж байгаа зорилго тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно мөн хэрэглэгч өөрөө вэб сайтаа засах мэдээлэл нэмэх зэрэг өргөн боломжтой Орчин үеийн Вэб Сайтын олон улсын жишиг стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнийг таньд бэлэглэеДэлгэрэнгүйг eaglesoftmn болон Email eaglesoftmn gmailcom Утас9944451995170001
0
0
0
Хариулах