Арьс яагаад ”Коллаген”-д дурладаг вэ?

Бүсгүй та өөрийн үзэсгэлэнт төрх, эрүүл биеэ энэ хэвээр нь хадгалахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу...

Бид та  бүхэндээ амин хүчлүүдээр баялаг хүний биемахбодид 100% ач тустай амин дэм болох Коллагены талаарх мэдээллийг хүргэж байна.

Коллаген гэж юу вэ?

Коллаген нь уургийн нэг төрөл юм. “Уураг” гэдэг үгийг ихэвчлэн хоол, хүнстэй холбон тайлбарладаг. Үнэндээ амьдрал дээр хэд хэдэн өөр төрлийн уураг бий. Уураг нь молекулын гинжин холбооноос бүрэлдэх бөгөөд үндсэндээ нүүрстөрөгчийн болон органик гэсэн төрөл байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын елементүүд агуулагддаг.
Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчилүүдээр баялаг уураг юм. Уураг нь маш олон био-химийн процессыг хөнгөвчлөх ба бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг. Коллаген нь иддэг ,уудаг болон арьсанд түрхэж бас шингэн хэлбэрээр нь тарьж ч хэрэглэдэг. Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөлөөн эдийн холбоосийг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40% орчим, арьсны 75% орчимыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам биеэн дэх коллагены хэмжээ багасаж бие хөшинг болж, өвчин тусах магадлал өндөрсдөг. Хүний бие дэх коллагений хэмжээ багассанаар өвчин, шархны эдгэрэлт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширж, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг.
Коллаген нь уудаг иддэг болон арьсанд түрхэж бас шингэн хэлбэрээр нь  тарьж ч хэрэглэдэг.
Орчин үед үүнээс ч илүү хөгжсөөр коллагентэй нүүрний будаг маскнаас гадна ундаа кофе бүр жигнэмэг хүртэл бий болжээ. Коллагеныг таблетаар эсвэл уусмалаар хэрэглэснээр  үе мөчний өвчин артерийн судас хатуурах яс сийрэгжих зэрэг олон өвчнөөс сэргийлдэг бол арьсандаа түрхэж хэрэглэвэл тэжээл өгч чийгшүүлэн чангаруулж үрчлээ үүсэхээс хамгаалах ач тустай.

Коллагеныг  та өөрийн дуртай цай кофе жүүс, мөн тараг гэх мэт хүссэн зүйлтэйгээ хамт хэрэглэж болно.
Тиймээс бүсгүйчүүд та бүхэн өөрийн эрүүл мэнд, гоо сайхан болон хоол хүнсэндээ коллагеныг тогтмол хэрэглэх нь зүйтэй.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Gegee (49.0.193.70) 2013-04-11 15:52:40
Haanaas avch boloh yamar yamar turliin bg yugaaraa yalgaatai zergiig oruulj uguuch
Наран (202.179.20.223) 2013-04-11 14:57:20
коллаген их чухал гэдгийг мэдэж авлаа Баярлалаа Манайд хаанаас худалдан авч болох вэ Зардаг дэлгүүр газрынх нь хаяг утасыг нь олж өгнө үү
asuuh zuil bn (202.131.233.213) 2013-04-11 09:16:25
haana zardag hed gedeg mon ali n yaj hereglewel sain talaar medeelel orulah bolomj bn u