Та өөрөөсөө ах хүнтэй болзож байсан уу?
Охид, эмэгтэйчүүд өөрөөсөө ах хүнд татагдах явдал зөндөө байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл яагаад эмэгтэйчүүд өөрөөсөө ах хүмүүст татагддаг гэж? (бодож үзэх л асуудал). Тэдэнтэй харилцаанд орох нь асуудал биш гэж үү? Эмэгтэйчүүд өөрийнхөө насны залуусаас илүү ахимаг насны эрчүүдийг сонирхдог хэд хэдэн нийтлэг “шалтгаан”-ууд бий. Би гэхдээ энд ганц 2-хон насны зөрүүний талаар яриагүй юм. (5 болон түүнээс дээш насны зөрүү). Доорх чанарууд чамайг тэдэнтэй болзохыг чинь “зөвтгөж” болох л юм.

Тэд эмэгтэй хүнтэй яаж харьцахаа мэддэг
Би энд зүгээр нэг боловсон байх, машины хаалга онгойлгож өгөх, хаалган дээр зогсож эмэгтэй хүнийг эхэлж оруулах гэх мэт жентлемэн зангийн талаар яриагүй шүү. Дурлалт залуу чинь ийм байвал та нарт гайхалтай санагдах нь мэдээж. Харин үүнээс гадна чамаас ах залуучууд бусдыг бодвол “орон”-доо сайн байдаг. Тэд орон дотор эмэгтэйчүүдтэй яаж харьцахаа мэдэхээс гадна "үеийнхэн"-ийг чинь бодвол илүү таашаал өгч чадна.
Тэд олон талаараа тогтвортой
Тэдний хувьд амьдралдаа илүү олон бэрхшээлийг туулсан байдаг болохоор харилцаагаа яаж авч явах талаар мэддэг. Үүнийхээ төлөө ч эр хүн талаасаа илүү хичээдэг. Цаашлаад тэд санхүүгийн хувьд тогтвортой, амьдрал дахь өнгөрсөн таагүй дурсамжуудаа мартаж ардаа орхиж чаддагаас гадна чамайг уучилж, хүлээцтэй хандаж чаддаг. Өөрөөр хэлбэл тэд сэтгэл зүйн хувьд тогтвортой.
Тэд өөртөө илүү итгэлтэй
Ер нь бол 25 - аас дээш насны эрчүүд бусад хүмүүсийн өөрийнх нь талаарх бодолд нээх ач холбогдол өгдөггүй. Бүдүүлэгдээ биш, гол нь тэд бусдад таалагдах гэж аливаа зүйлийг хийх нь бага байдаг. Цаашлаад тэд өөртөө илүү итгэлтэй учраас эмэгтэйчүүдтэй сонирхолтой яриа өрнүүлэх тал дээр хамаагүй дээр. Ер нь бол тэд аливаа зүйлээс айж, эмээхээ больсон байдаг бөгөөд энэ зан нь ч залуу охидыг татаж чаддаг болов уу.

Тэд "том хүн" шиг байж чаддаг
Үеийнхнээсээ түрүүлээд "том" болсон 20-той залуучууд байдаг ч 25-30 настай залуучуудаас арай л өөр байдаг. Өөрөөсөө ах залуучуудтай үерхэж байсан охидууд ялгааг нь мэдэх байх. Том хүн шиг биеэ авч явахаас гадна тэд нэг тийм "боловсорсон" гэж хэлж болно. Яахав нас нь явсан ч гаргаж байгаа зан, биеэ авч явж байгаа байдлаараа том болоогүй эрчүүд байдаг л даа. Гэхдээ ихэнх нь та нарын үеийн "залуучууд" -аас хамаагүй дээр байдаг.
Тэд амьдралдаа аль хэдийн алдаа хийгээд, түүнээсээ суралцсан байдаг

Байнга алдаа хийж, түүнээсээ суралцаж чаддаггүй, яаж шийдэхээ мэддэггүй, магадгүй чамаас үргэлж тусламж гуйдаг залуустай болзох нь тийм ч сайхан биш. Хэдэн жилийн турш амьдралд нухлагдаж, залуу насныхаа гаргах "ёстой" алдаануудаа гаргаад, түүнээсээ суралцах нь аливаа хүнийг зөв замд оруулж өгдөг. Тиймдээ ч "ах" залуучууд аль хэдийн алдаагаа гаргаад, түүнийгээ яаж засахаа мэдэж аваад, туршлагаасаа суралцчихсан байдаг. Ийм залуус арай л ухаалаг байдаг болохоор эмэгтэйчүүдэд тэдэнтэй харилцаанд ороход илүү хялбар байх нь ойлгомжтой.
Тэд юу хүсэж байгаагаа мэддэг
Энэ үг секс болон бусад бүх зүйлд хамаатай. Эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа "олон зан" гаргадаггүй эрчүүдэд дуртай байдаг. Шийдэмгий биш эрчүүд тойргийн гадна үлддэг нь жам юм. Тийм хүмүүсийг ч би хувьдаа мэднэ. Жижигхэн зүйлийг шийдэх гэж хэдэн цаг болдог. Тийм залуус ямар ч төлөвлөгөөгүй охидыг болзоонд авч гарчхаад асуудал тулгарвал юу хийхээ мэдэхгүй нөгөө охиноосоо асуугаад л зогсож байдаг. Чиний хувьд тийм байдалд ормооргүй байгаа биздээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.