Хамгийн бага илчлэгтэй, хамгийн өндөр тэжээлтэй жимс
Интоор биеийн эд эсийг анагаах увидасаараа дээгүүрт ордог. Интоор нь
хамгийн бага илчлэгтэй хамгийн өндөр тэжээлтэй жимс. Түүнээс гадна
үрэвсэл , хавдартай тэмцдэг сайн чанартай. Лаборторын судалгаагаар
интоорт агуулагддаг квефетин болон эллаговын хүчил нь тархины болон
бусад хортой хавдарын эсийг эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр үхүүлдэг нь
тогтоогдсон байна.Нян бактерийн эсрэг үйлчилгээ ч интоорт бий.

Интоорт агуулагддаг Антоциан нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж бөөрний чулуужилт буюу тулай өвчнөөс сэргийлдэг. Үүнээс гадна Антоциан бүдүүн гэдэсний хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг . Таньд сонирхуулахад шинэхэн интоор өвчин намдаах үйлчилгээтэй ибупрофинтой адил үйлчилгээтэй.Тогтмол тунгаар байнга хэрэглэвэл цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ.
Хятадын уламжлалт анагаах ухаанд нөхөн сэргээх , тулай, үе мөчний өвчин , хэрэх өвчин, цус багадалт зэрэг өвчний үед хэрэглэдэг. Амттай ашигтай энэ жимсийг хэрэглэж заншаарай.
Ямар хэмжээгээр хэрэглэх вэ?
Интоор боловсорч гүйцэх улиралд өдөр бүр хэрэглэ. Жилийн турш хэрэглэх интоороо авч хөлдөөгөөд хэрэглэж болно.Хөлдөөсөн интоор өөрийн шим тэжээлээ огтхон ч алддаггүй. Тараг хүүхдийн будаа нухаш хийхэд тохиромжтой.
Хэрэглэх арга
Сайтар угааж хэрэглэ. Мөн органик буюу бордоогоор бус цэвэр байгалийн ургацын интоор хэрэглэхийг хичээ. Учир нь хүлэмжинд тариалсан интоорт шавьжны хор их цацсан байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

