Дурласан сэтгэл минь дундрахгүй...
Дурласан сэтгэл минь дундрахгүй
Дуулим хорвоод чамтайгаа л амьдарна... Энэ дууг мэдэхгүй сонсоогүй хүн гэж байхгүй билээ. Энэ хорвоод амьдрахын нэгээхэн утга учир хайр, гэр бүл гэдэгтэй хүн бүр маргахгүй байх. Хайртай учраад аз жаргалыг мэдэрч яваа танд баяр хүргэе. Учир нь та амьдралын үнэ цэнийг бага ч болтугай мэдэрч байгаа юм. Сайхан гэр бүлтэй болчихоод хотоор зугаалаад явах сайхан тийм үү бүсгүйчүүдээ?

Хажуугаар зөрсөн хосууд атаархлын харцаар ширтэж, хайрттайгаа хөтлөлцөөд хүү, охиноо дагуулан алхаад л энэ аз жаргал биш гэж үү?
Тиймээс аз жаргалтай гэр бүл байхын тулд юу анхаарах ёстойг Цэцэн авхай танд зөвлөж байна.

- Оройн зоогоо дугуй ширээнд сууж идэх хэрэгтэй. Учир нь дугуй ширээ гэр бүлийн дотно байдлыг илтгэнэ. Зөвхөн хоолоо идээд суух биш хөгжилтэй явдлуудаасаа ярьж болох юм. Мөн хэн нэгэндээ зөвөлгөө өгөх урам өгч болно шүү дээ.

- Танай гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байгаа. Тэгэхээр Эхнэр нөхөр хоёр хоёулаа ямар нэгэн ашиг орлого авчирдаг эсэх нь чухал биш. Хамгийн гол нь хоорондын харьцаа, нэг нэгийнхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх хэрэгтэй.
- Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх цаг хугацаа орон зай хэрэгтэй. Тус тусын өрөөгүй ч бай, хүн ганцаараа суугаад бодлоо бодох, юм унших бололцоо бүхий булан аз жаргалтай айлд заавал байдаг аж.
- Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлдог. Хэрэв гэр бүлийн гишүүдийн харьцааны үндэс нь итгэл, дотно хөнгөн харьцаа, нэг нэгийгээ байгаагаар нь хайрлах бол - гэр бүл аяндаа л аз жаргалтай байдаг юм. Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, хамгийн гол нь та гэртээ бушуухан харихыг боддог бол танай гэр бүл аз жаргалтай гэсэн үг

- Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.