“Ларьдма” ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

Зохиолч, найруулагч, сэтгүүлч  Д.Төрмөнх-ын зохиол, найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулага "Лардьма" уран сайхны кино ирэх 5-р сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр товлогджээ. Киноны багийнхан 2-р сараас зураг авалтаа эхлүүлсэн гэнэ. Уг киноны гол дүрд жүжигчин Б.Навчаа, топ модел, жүжигчин Д.Пүрэвсүрэн нар тоглосон юм. Ингээд Лардьма киноны уран бүтээлчид киногоо нээхэд бэлэн болжээ. Түүнчлэн уран бүтээлчид киногоо илүү уран бүтээл болгохоор хичээж ажилласан гэдгээ дурдсан байна.

Сүүлийн үед шинээр гарч байгаа тайз дэлгэцийн бүтээл бүрт дүрээ мөнхлөх болсон жүжигчин, найруулагч Навчааг танихгүй хүн гэж байхгүй.  Хүний амьдралд үргэлж байдаг характерийн дүрийг чадварлагаар бүтээдэг энэ бүсгүй уг кинонд  дүрээ мөнхөлсөн юм.
Кино болгонд  хажуу айлд нь ч юм уу,  хамаатан садан дунд ч юм уу, хадам талд нь заавал нэг  эсрэг дүр байдаг. Харин тэр дүрийг Навчаа үнэхээр чадварлагаар бүтээдэг гэж хэлж болно.

Түүнчлэн киноны гол дүрд 2 дахь охиноо төрүүлээд удаагүй байгаа Топ модель Пүрэвсүрэн ч тоглосон аж. Пүрэвсүрэнгийн тухайд өмнө нь хэд хэдэн кинонд гол ба ,туслах дүрийг бүтээж байсан билээ.

Дашрамд дурьдахад  тун удахгүй манай сайт бүсгүйчүүд та нартаа тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Навчаатай хийсэн ярилцлагаа хүргэх болно.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.