“Kush&Oyuka” нарын хамгийн анхны жааз хөгжмийн тоглолт болно

“Kush&Oyuka” жааз хамтлагийн анхны тоглолт, эхний цомгийн нээлт ирэх сарын 8, 9-нд iLoft-д болох гэж байна. Мөн тэд өөрсдийн ая, үгийг нь зохион найруулсан бүтээлүүдээсээ хүргэх юм байна.

Түүнчлэн Куш(дуучин), Оюука(төгөлдөр хуурч) нар нь ХБК-ийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид  билээ. 2011, 2012 онд зохион байгуулагдсан Их талын жааз олон улсын V, VI наадамд оролцож, “Frank Sinatra and Diana Krall”, “Dreaming of a white Christmas”, “Michael Buble and Jamie Cullum” цуврал тоглолтыг хүргэж байсан туршлагатай юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.