Prosound студийн “The Mongolian Live Sessions” төсөл эхэллээ
"Prosound" студи Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлхээр болжээ.

Түүнчлэн нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрүүлэх боломжийг олгодог аж. Тиймээс 16-н уран бүтээлчдийн амьд дуулалт болсон тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгч түмэнд толилуулахаар бэлдэж байгаа юм байна. Тус бүтээлүүд долоо хоног бүрт нэг видео цацагдах хэлбэрээр үзэгчдэд хүрэх аж.

Монголын рок поп урлагийн шилдгүүдийг нэгтгэсэн “The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гитарчин Өөжгийтэй, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй, зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Д.Мөнх-Оргилтой,”Номин-Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Мөнх-Эрдэнэтэй, реппер Rokit Bay DJ Заяатай, “Sweetymotion” төгөлдөр хуурч Б.Чинбаттай, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Аткатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүдээ толилуулах ажээ.

Дашрамд дурьдахад "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат нарын хамтарсан, Ардын жүжигчин Д.Мияасүрэнгийн шүлэг Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн аялгуу "Алтан намар" дууны клип өнөөдөр 15:00 цагаас "You tube" хуудсаар цацагдах ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.