Зохиолч Х.Болор-Эрдэнэ: “Тийм ээ, би нарийн хүн. Гэхдээ...”
Зүсэм талх бүрээсээ ашгаасаа тооцчихсон дэлгүүрээс юм худалдан аваад хариулж авч чадаагүй бутархай мөнгөндөө би үргэлж харамсдаг юм. "Ямар нарийн хүн бэ?" гэж бодож байна уу? Тийм ээ, би нарийн хүн. Дусласан хөлс бүрээ нарийвчлан тооцчихсон байдаг болохоор би төрийн сүлдэт төгрөгөө нандигнан хайрладаг юм. Надад зугаа цэнгэл, найр наадам, шил дарсанд мөнгө үрэх хүсэл байдаггүй. Яах юм? Ямар ашигтай гэж? Хаа нэг газар хүмүүстэй уулзаад гарахдаа би уусан аяга усныхаа тооцоог ч өөрөө хийгээд явдаг. Хэрвээ би халаасандаа сохор зоос ч үгүй бол гадагшаа гарахыг хүсдэггүй. Аяга кофеныхоо мөнгийг төлчих чадалгүй бол энд тэндхийн дайллага цайллага дээр тооцооны хуудасны өмнө бүлтгэнэж суух нь миний хувьд гутамшигтай.

Худалдан авсан ундаа бүрийнхээ шил, савыг би цуглуулдаг. Яах гэж гэж үү? Хэрэгтэй хүнд нь өгөх гэж. Миний хаясан ундааны савыг түүгээд мөнгө болгон амь зуудаг хүмүүс байдаг болохоор тэр. Тагтан дээрээ хурааж байгаад шуудайлаад өгөхөд хог түүдэг хүмүүс ямар их баярладагийг та мэдэх үү? Магадгүй би тэдний нэг өдрийн өлийг залгуулж, нэг шөнө хөлдөж үхэх аюулаас аварч байгаа гэдэгтээ итгэдэг учраас баяртай байдаг юм.

Хариултанд бохь шахах гэсэн дэлгүүрийг эсэргүүцэж "Зуун төгрөг ч миний өмч" хэмээх нэгэн нийтлэлийг хоёр жилийн өмнө бичиж заримд нь харамч нарийнаараа дуудуулж байлаа. Тийм ээ, би нарийн хүн. Ширхэг чихэр бүрээс ашиг тооцоод, түүнийгээ худалдаалж хөлжөөд байгаа дэлгүүрт үлдээдэг тав, арав, нэг хоёр төгрөгтөө үргэлж хар буудаг. Хэрвээ тэр дэлгүүр хандивын хайрцаг нээчихээд хариулж өгч чадаагүй бутархай мөнгөнүүдийг түүндээ хуримтлуулж, эцэст нь ямар нэг буяны үйл хийдэг бол би хар буулгүйгээр, сэтгэл тайван хариултуудаа үлдээх болно. Хүмүүс нүдэн дээр минь өлбөрч үхэж байгааг, балчир хүүхдүүд биднээс үргэлж тусламж эрж буйг бид харсаар, бараг л дасал болчихож.

Өглөө бүр би хэн нэгэн бяцхан хүүхдийн эмчилгээний зардалд зориулсан мессежийг бичдэг. Далайд дусал нэмэр юм уу л гэж. Яг үүн шиг дэлгүүрт миний авч чадалгүй үлдээсэн бутархай мөнгөнүүд хэн нэгэн цатгалан хүний дарсны үнийг бус, ядарсан нэгний эмийг залгуулах буян болж байвал би баяртай байх болно. Тиймээс та бид хариултуудаа нэхэж авч сурах хэрэгтэй. Эс бол дэлгүүрүүдэд хандивын хайрцаг нээж заншихыг сануулах эрхээ эдлэдэг баймаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(202.21.113.138)
2013-05-21 21:12:17
agdlaa bi ch bas tegj boddog tiim ch uchraas bank delguur geed bugdees ni ali boloh 10 20 togrognii hariultaa avahiig husdeg
0
0
0
Хариулах