“Алдарт эхийн одон”-т ээжүүд Монгол ээжүүдэд хандан уриалга гаргажээ
Төр
засгийн халамж, анхааралд байх ёстой азай буурлуудын эрх бүдүүлгээр
зөрчигдөж байна хэмээн алдарт эхийн одонт ээжүүд монгол ээжүүдэд хандан
уриалга гаргалаа. Уг уриалгад “Тэд өнгөрсөн 23 жилийн хугацаанд тэтгэвэр
хэмээх нэрийн дор хамгийн бага тэтгэврээр гол зогоох төдийхнөөр амьдарч
ирсэн. Цагтаа улс орондоо хийх ёстойгоо хийж, алдар гавьяагаа бүтээсэн
ээжүүдийг төр, засгаас анхаарах нь битгий хэл, амьд явах баталгаа алга”.
Тиймээс “Алдарт эхийн одон”-т эхчүүд, ээжүүдийн эрхийг хамгаалах
“Энхийн өргөө холбоо”ТББ-ыг байгуулжээ.

Тус холбооноос эхчүүдийн нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өмнөх хамтарсан Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх болон Хүний эрхийн үндэсний комисст гурван удаа шаардлага хүргүүлсэн ч тусыг эс олсон байна. Уг шаардлагад Засгийн газар нэгдүгээр одонтой эхчүүдэд 3.5 сая, хоёрдугаар одонтой эхчүүдэд гурван сая төгрөг өгөх амлалтаа хэрэгжүүлэх, эмчилгээ, шинжилгээний бүх зардлыг төр зуун хувь хариуцах шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, 15 хоногоор жилд хоёр удаа сувилуулж, дархлааг сайжруулах зардлыг төрөөс хариуцах, одоо олгогдож буй тэтгэврийг гурав дахин нэгэмдүүлэх зэргийг тусгасан байна.

Одоогийн УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт хандаж дээрх шаардлагын хэрэгжүүлж өгөхийг дахин хүссэн ч хариу ирүүлээгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дээрх асуудлаар дөрвөн удаа хандсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч хариу өгөөгүй ажээ. Тиймээс тус холбооныхон зөрчигдсөн эрхээ эдлэхийн тулд тэмцлийн хэлбэрт шилжихийг Монголын бүх ээжүүдэд уриалав. Уриалгыг дэмжиж буй “Алдарт эхийн одон”- той ээжүүд болон өрх толгойлсон эхчүүд 95142969 утсаар холбогдож бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(202.179.10.150)
2013-05-15 14:24:23
ter holbogdoh humuus n yamar negen hariu ug uuch
0
0
0
Хариулах