Холливудын од аавтай монгол охин Жамьян гэж хэн бэ?
Холливудын од, жүжигчин Эван Мак Грегорын монгол охин Жамьян 12 нас хүрч байна. Шотланд гаралтай жүжигчин Эван Мак Грегор 2002 онд найзынхаа хамтаар дэлхийг мотоциклиор тойрсон. Аяллын маршрутын дагуу Украин, Казахстан, Монголоор дайран өнгөрөхдөө Улаанбаатар хотын гудмаас төрөөд хэдхэн хонож байсан бяцхан охиныг олж улмаар үрчлэн авчээ.

Мак Грегор хаягдсан охиныг зохих ёсны газарт нь хүлээлгэн өгөөд нутаг буцсан ч асрамжилж байгаа газрынхантай нь байнгын холбоо тогтоож, өөрийн зүгээс шаардагдах хэрэгтэй гэсэн бүгдийг өгнө хэмээн амлажээ. Тэрээр амласандаа хүрээд зогссонгүй, Жамьян охиныг 2006 онд хуулийн дагуу үрчилж охиноо болгожээ.
Мак Грегор дөрвөн охинтой. Хоёр нь өргөмөл. Тэрээр гэр бүлийнхэн, охидынхоо тухай ихэд нууцалж, тэдний талаар нийтэд мэдээ сэлт, зураг тараасан хэвлэл мэдээллийнхэнтэй заргалддагаараа зартай юм. Далайн эрэг дээр амарч байсан Мак Грегорынхны зургийг нууцаар дарж, цувралаар нийтэлсэн сэтгүүлийнхэнтэй тэрээр удаан хугацааны турш заргалдаж, их хэмжээний мөнгөн төлбөр авч байсан удаатай. Тиймээс түүний охидын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн санд бараг байдаггүй. Гэвч Жамьян гэх монгол охиных нь тухай хэвлэлийнхэн ихээр сонирхсоор л байдаг.
"Жамьян Мак Грегор гэж хэн бэ" гэсэн асуултад "2001 онд төрсөн. 2006 онд Эван үрчилж авсан. Монгол үндэстэн" гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл олдоггүй. Үүнээс илүү мэдээллийг Мак Грегор өгөхийг ч хүсдэггүй. Тэрээр хэвлэлд ярилцлага өгвөл охидынхоо тухай ганц ч дурсдаггүй. "Миний хувийн амьдрал зөвхөн минийх. Охид минь ч ялгаагүй" гэсэн байдаг.
Түүний ууган охин Клара Матилде одоо 17 настай бол Истер Розе, Жамьян нар 12-той. Харин сүүлд өргөж авсан охин Аннук нь хоёр настай.
Мак ГрегорХолливудын сайхан залуучуудын нэгд зүй ёсоор тооцогдохын сацуу гэр бүлээс гадуурх ямар нэгэн харьцаанд орж хэл амны бай болж байгаагүйгээрээ гайхагддаг. Түүнийг найз нөхөд, хамт ажиллагсад нь журамт хань, сайн эцэг хэмээн үнэлдэг аж. Тэрээр НҮБ-аас хүүхэд рүү чиглэсэн аливаа үйл хэрэгт идэвхтэй оролцдог сайн сайхны төлөөх элч.
Ийм нэгэн алдартай хэрнээ энгийн гэр бүлд монгол охин амьдраад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Эх нутгийнхаа алтан хөрсөн дээр хүн болон мэндэлсэн ч золгүй хувь тавилангаар хаягдсан монгол охин Жамьян алсын Англи нутагт ийн амьдарч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Tegshee
(202.55.183.178)
2014-08-27 10:54:53
aztai ohin bnIreedui n gerel gegeetei saihan amidrah boltugai
0
0
0
Хариулах
зочин
(202.179.11.34)
2013-05-16 13:15:45
энэ сайн хүнд сайн сайхныг хүсэе болоодоо имй мэдээ унших сайхан бна бид нялх багад нь хүүхдийг хайрлах үүрэгтэй улс
0
0
0
Хариулах
zochin
(202.21.111.34)
2013-05-16 10:14:15
Uneheer amnii hishigtei ohin baina Bayn hund ochsondoo bish saihan ger bul sain etsegtei bolson baina Mongoliin maani urs saihan amidraasai bilee dee
0
0
0
Хариулах
Зочин
(203.194.116.87)
2013-05-15 17:22:12
ч хулгайчатаач сэтгэлгүй хордомтгой арчаагүй сэтгэлгээтэй газар байсанаас зөв газар очсон нь азтай Өнөөдөр Монголд охин хүүхдийн хувь тавилан бүрхэг талдаа Ямар азтай охин сайн заяа тосож байсан байна шүү Гадаадын иргэд манай оих үрсийг улам сайн тэтгэж хайрлан хүмүүжүүлж байх болтугай гэж ерөөе дөө
0
0
0
Хариулах