Зөв хооллолт өглөөний цайнаас эхэлнэ шүү бүсгүйчүүдээ
Та өглөөний цайгаа зөв сонгож уувал ажлын өдөр эхлэхэд уур уцааргүй тайван байх болно. Өглөө бүр тохиолдох замын түгжрэл, утаат агаар гээд уур хүргэх зүйл мундахгүй шүү дээ. Ингээд зөв хооллож сурцгаая бүсгүйчүүдээ

Таны шарсан талханд B витамин дутагдаж байна. Ихэнхи талханд B витамин байдаггүй. /Тиамин, рибофлавин, ниацин,фолийн хүчил зэрэг болно/ Таны тархийг амгалан баяр хөөртэй байлгагч сератонин хэмээх бодис нь B витамины тусламжтайгаар бүрэлддэг аж.
Та өглөөний цайгаараа тиамин, рибофлавин, ниацин,фолийн хүчил зэрэг амин дэмүүдийн 10%- ийг дамжуулан авч байх ёстой. Талхан дахь B витанмины хэмжээ нь харилцан адилгүй байдаг учраас та шошгон дээрээс нь харах нь зүйтэй. Зарим самартай талх B витамин ихээр агуулдаг. Хэрэв таны иддэг талх хангалттай B витамингүй бол та талхаа эрдэнэшишийн ундаа , жүржийн шүүсээр даруулан хэрэглэж болно.

Өөх тос багатай хоол сонго. Тос багатай ердийн жижиг талх, нарийн боов нь эрдэнэ шиш, шар цэцгийн тос ихээр агуулсан байдаг. Энэ тоснууд эрүүл мэндэд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хүнийг хойрго, хуйсагнуур зантай болгодог байна.
Жимсийг цэврээр нь ид. Жимс уураг ихтэй байдаг боловч магнезумгүй. Магнезум нь гуниг дарамтаас чөлөөлж сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Магнезумаар баялаг буурцагны сүү, эрдэнэшишийн ундаа уувал сайн.

Та нарийн боов бин шарвин печеньд дуртай юу? Та зөвхөн цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн зоогловол цаг хагасын дараагаас таны бие дахь сахарны хэмжээ ихсэж таныг бухимдуу болгоно.Харин та хамгийн багаар бодоход таван грамм уургыг авах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Кофег алгас. Өдөрт уудаг хэмжээнээсээ бага кофе уувал таныг ааштай болгодог. Хэрэв та кофегоо багасгахаар шийдсэн бол түүнийхээ 10 хувьтай тэнцэх хэмжээгээр л багасгаарай. Гэхдээ кофе их уух тийм ч сайн биш.
Таныг ууртай болгох өглөөний цайг бүү хэрэглээрэй. Зөв хооллолт өглөөний цайнаас эхлэнэ шүү бүсгүйчүүдээ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сангидаасүрэн
(202.179.7.106)
2014-12-08 21:51:57
Энэ нь хүмүүсийн амьдралд их хэрэгцээтэйзөв хооллолт хүний биед чухал нөлөөтэй учир надад их таалагдсан
0
0
0
Хариулах







