59 настай модель Кристи Бринлей 30 жилийн дараа сэтгүүлийн эхний нүүрийг чимлээ
Америкийн
экс супермодель Кристи Бринлей 30 жилийн дараа дахин сэтгүүлийн эхний нүүрийг
чимжээ. Хэдийгээр 59
настай ч 40 гарч буй бүсгүй шиг гоо үзэсгэлэнтэй тэрбээр өөрийнхөө үеийн
эмэгтэйчүүдийн шүтээн болсон юм.


Гурван
хүүхдийн ээж Кристи Бринлей “Social Life” сэтгүүлийн эхний нүүрэнд гарсан
байна. Тэрбээр тус сэтгүүлд ярилцлага өгч, хувийн амьдралаа өгүүлжээ. Кристи
Бринлей 1973 онд дэлхийн загварын ертөнцөд хөл тавьсанаасаа хойш хамгийн нэр
хүндтэй моделиор нэрлэгдэж чадсан юм. Тэрбээр
ярилцлагадаа “Миний амьдралд хар бараан үйл явдал хэд хэдэн удаа тохиолдож
байсан. Тогтворгүй амьдралдаа гутрах үе ч гардаг байсан. Миний хүүхдүүд миний
амьдралын утга учир байсаар ирсэн” гэжээ.


Түүнчлэн 80 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг Кристи Бринлейн хувийн
амьдрал үнэхээр тогтворгүй байсан юм.
Тэрээр 1973-1981 онд Жан-Франсуа Аллаекстай, 1985-1994 онд дуучин Билли Жоел,
1994-1995 онд Ричард Таубман, 1996-2008 онд Петер Күүктэй гэрлэж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

