Охидын мөрөөдөл Барбигийн мөрөөдлийн байшин нээлтээ хийжээ

Охидын мөрөөдөл болорх Барбигийн мөрөөдлийн байшин Германд нэээлтээ хийжээ. Уг мөрөөдлийн байшинг зүүний феминист үзэлтнүүд эсэргүүцэж байсан ч 27000 м ² газар эзэлсэн Барбигийн мөрөөдлийн байшин 5 сарын 16-нд Берлинд нээлтээ хийж чаджээ.

Берлины Александрын талбайн худалдааны хэсэгт байрласан Барбигийн мөрөөдлийн байшинд Малибу барбигийн амьдралыг харуулсан байна. Энэхүү ягаан ордонд Малибу барбигийн нүүр будалтын хэрэгсэл, гал тогоо, хувцасны өрөө бүгд багтсан аж.

Мөн түүнчлэн 350 гаруй барби хүүхэлдэйг харуулсан ба сонирхогчид маш урт гудамжаар алхаж жинхэнэ кафед, ягаан өнгийн гал тогоонд бялуу идэж, бэлгийн дэлгүүрээс нь барби бэлгэнд худалдан авч болох ажээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.