18 настай охин 20-30 секундэд гар утас цэнэглэгч бүтээжээ
Дунд
сургуулийн сурагчдын дунд зохиогддог шинжлэх ухааны судалгааны тэмцээнд 18
настай Eesha Khare нэгэн онцлог бүтээлээр оролцжээ. Түүний бүтээсэн 20-30
секундэд гар утас цэнэглэгч нь тэмцээний 2-р байрт орсон байна.
Мөн Eesha Khare сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа энэхүү цэнэглэгчийг зохион бүтээх санаа нь өөрийнх нь амьдралаас урган гарсан гэж хэлжээ. Тодруулбал, түүний гар утасны цэнэг үргэлж унадаг байсан бөгөөд, энэхүү нөхцөл байдал нь түүнийг богино хугацаанд гар утас цэнэглэгч бүтээхэд түлхэц болжээ. Тэрээр энэхүү бүтээлээрээ $50,000 долларыг шагнал хүртжээ.
Тэмцээний эхний байрт автомашины удирдлагын системийг автономит системтэй бөгөөд өртөг багатайгаар бүтээсэн Рум оролцогч Ionut Budisteanu орж, $75,000 ам.долларын эзэн болжээ.

