Анжелина Жолигийн эгч Дэбби Мартин хорт хавдраар нас барлаа

Жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулах шийдвэрийг гаргасан. Харин тэрээр хагалгаа хийлгэн 87 хувийн магадлалтай байсан хавдраа 5 хувийн магадлалтай болгон өөрийг амь насыг аварсан асар том шийдвэрийг гаргаад байсан.

Тэгвэл өчигдөр түүний гэр бүлд таагүй зүйл тохиолджээ. Учир нь Анжелинагийн нагац эгч Дэбби Мартин Ням гаригийн өглөө эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараахан нас барсан байна. 61 настай Дэбби Анжелинагийн ээжийн төрсөн дүү бөгөөд хөхний хорт хавдраар өвчлөөд нэлээдгүй хэдэн жил болсны дараа ийнхүү өөд болжээ.


Түүнчлэн нагац эгчийгээ хорт хавдраар өвдсөн гэдгийг мэдсэн цагаасаа Анжелина болон түүний ах Жамие нар түүнтэй ихэд ойр дотно байж тусалдаг байсан гэнэ. Авга эгч нь Анжелинагийн саяхны гаргасан шийдвэрийг ихэд сайшааж, дүүгээрээ бахархаж байсан хэмээн түүний нөхөр Рон ярьжээ.

Дашрамд дурьдахад  Анжелинагийн ээж 2007 онд өндгөвчний хорт хавдраар өөд болж байсан бол Анжелинагийн эмээ болон эмэг эх нь ч хорт хавдраар нас барж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ganaa (119.40.102.44) 2013-05-28 16:04:11
ovchin gej aimar yumaa xumuuc ovchnooc uridchilan cergiilj uzuulj bx xeregtei shuu