Хамгийн сайхан инээмсэглэдэг бүсгүй
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо нэгэн сонирхолтой тэмцээн болж өндөрлөжээ.
Тодруулбал, “Инээмсэглэлийн хатанхаан” буюу Сөүл хотын хамгийн сайхан инээмсэглэдэг бүсгүйг шалгаруулсан байна. Уг тэмцээний зорилго нь гадны жуулчид болон дэлхийд Сөүл хотыг сурталчилах зэрэг Сөүл хотоор овоглосон арга хэмжээний нүүр царай болох эмэгтэйг тодруулах байжээ.
20 наснаас дээш бүх эмэгтэйчүүдэд нээлттэй явагдсан тус тэмцээнд Юн И Сүл хэмээх 24 настай оюутан бүсгүй шалгарсан байна. Ийнхүү тэрээр ирэх жилийн “Инээмсэглэлийн хатанхаан” тодортол Сөүл хотыг сурталчлах төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох , фото моделоор ажиллах, сайн санааны хандивын үйлсэд иргэдийг уриалан дуудах зэрэг ажилд оролцохоор болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







