Дуучин Рианна“Right Now” дууныхаа шинэ хувилбарыг гаргажээ
Дуучин Рианна бие даасан
долоо дахь цомог болох “Unapologetic”-т багтсан “Right Now” дууныхаа шинэ
хувилбарыг өнгөрөгч мягмар гаригаас эхлэн сонсогчдын хүртээл болгожээ.
Продьюссор, DJ Дэвид Геттатай хамтарсан энэхүү уран бүтээл анх сонсогчдын
хүртээл болохдоо уянгын хэмнэлтэй байсан бол энэ удаа еlectro, dance
чиглэлийнх болсон байна.


Дашрамд дурьдахад Рианна өнгөрсөн онд эхлүүлсэн “Diamonds”
аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Тэрээр өчигдөр Португалийн Лиссабан
хотод тоглосон бол өнөөдөр Туркийн Стамбул дахь фенүүдтэйгээ аялан тоглолтоороо
уулзах гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







