Канадын Мисс тэмцээний титэм жинхэнэ эзэндээ очилгүй андуурал болжээ



Дениз Гарридо, Риза Сантос

“Канадын Мисс”-ээр тодорсон гоо бүсгүй титмээ өөр нэгэн өрсөлдөгчөө шилжүүлэх хэрэг гарчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр гарсан зохион байгуулагчдын алдааны улмаас Дениз Гарридо гэх бүсгүй өөрөө эс хүссэн ч шагналаасаа татгалзах хэрэгтэй болсон гэнэ.

Уралдааны дүнд хийсэн энгийн шалгалтаар дээрх алдааг илрүүлжээ. Ялагчийн титэм зүүсэн Дениз Гарридо нь үнэн хэрэгтээ гуравдугаар байрт шалгарсан байжээ. Миссийн тэмцээн зохион байгуулах хорооны дарга Дени Давилийн хэлснээр залуу ажилтан нь оролцогчдын оноог компьютерт шивж оруулахдаа алдаа гаргасны улмаас ялагчийн титэм эзэндээ очоогүй гэнэ. Нэгэнт хэргийг илрүүлж, алдааг олсон тул миссийн титмийг Калгари хотоос оролцсон Риза Сантост шилжүүлсэн байна. Шагналыг түүний төрсөн хотод нь өчигдөр гардуулжээ. Ингээд Сантос “Miss Universe” тэмцээнд Канадыг төлөөлж, оролцох эрхтэй болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.