Төрсөн өдрийн мэнд хүргэе Анжелина Жоли!
Дэлхийн
хэмжээний сайхан бүсгүй Анжелина Жоли 1975 оны энэ өдөр Лос Анжелест төржээ. Нэг
настайд нь эцэг, эх нь гэр бүлээ цуцлуулснаар А.Жоли ээж дээрээ өсөх болжээ.
Тэрээр ганц жүжигчин болохыг мөрөөдөөд зогсохгүй 14 настайдаа загвар өмсөгч
хийж байжээ. Энэ үедээ олон олон дууны клипэнд ч тоглоод амжсан гэдэг.


Тэрээр
Алтан бөмбөрцөг наадмын гурван удаагийн шагналт, мөн Оскарын шагналт жүжигчин.
Мөн хүмүүнлэгийн үйлсийг байнга хийж, бусдыгаа энэ үйлсэд татан оруулдгаараа
алдартай. Энэ үйлс нь түүнийг гоо сайхан, хүнлэг зан чанарыг нэгэн биед
хослуулж чадсаныг нь батлан харуулдаг.

Тэрээр бүр багаасаа тодруулж хэлбэл 1982 оноос кинонд тоглож эхэлжээ. Гэвч тэрээр 1995 онд тоглосон “Хакерууд” кинонд л анх удаа гол дүр бүтээжээ. Ийнхүү А.Жоли олны анхааралд өртөх болжээ. Түүнийг алдар хүндийн оргилд хүргэсэн киног 2001 онд түүний тоглосон “Булш ухагчид” хэмээн нэрлэдэг. Энэ кинонд Лара Крофтын дүрийг бүтээсэн А.Жоли Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчинд тооцогдох болсон юм. Улмаар “Смитийн гэр бүл”, “Кун Фу Панда” кинонуудаараа тэрээр алдартай.

Сайхан
бүсгүй А.Жоли Жонни Ли Миллер, Билли Боб Торнтон зэрэг жүжигчидтэй гэр бүлээ
холбож байсан бөгөөд одоо Брэд Питтэй зургаан хүүхдийн эцэг, эх болон амьдарч
буй. Тэдний хамтын амьдралыг дэлхий даяараа сонирхон, хэвлэл мэдээллийн “бай”
болж байдгийг хэн хүнгүй мэдэх билээ.
Тэрээр бүр багаасаа тодруулж хэлбэл 1982 оноос кинонд тоглож эхэлжээ. Гэвч тэрээр 1995 онд тоглосон “Хакерууд” кинонд л анх удаа гол дүр бүтээжээ. Ийнхүү А.Жоли олны анхааралд өртөх болжээ. Түүнийг алдар хүндийн оргилд хүргэсэн киног 2001 онд түүний тоглосон “Булш ухагчид” хэмээн нэрлэдэг. Энэ кинонд Лара Крофтын дүрийг бүтээсэн А.Жоли Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчинд тооцогдох болсон юм. Улмаар “Смитийн гэр бүл”, “Кун Фу Панда” кинонуудаараа тэрээр алдартай.


Мөн саяхан хөхөө тайруулах мэс засалд орж өөрийн хавдрын
эрсдэлийг бууруулж олон эмэгтэйд урам зориг эрч хүч өгсөн гайхалтай эмэгтэй юм.
Түүний шийдвэр олон хавдартай эмэгтэйд урам зориг өгсөн төдийгүй тэрээр өөрийн
амь насыг аварч чадсан билээ. 
Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс зоригтой бүсгүй Анжелина Жолид төрсөн өдрийн мэнд хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







