Рианна дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдотай учир ургуулжээ

28 настай хөлбөмбөгчин Криштиан Роналдо халуухан бүсгүйчүүдэд  дуртай нэгэн билээ. Сүүлийн үеийн мэдээллээр алдарт хөлбөмбөгчин маань “муу охин” Рианнатай хамт байгаагаар олны нүдэнд өртөх болсон байна. Рианна өнгөрөгч хоёр дахь өдөр АНУ-ын Фоларида мужид супер, секси хувцаслалт галтай, цогтой шоугаараа дуучин бүсгүй маань хүний сэтгэл хөдөлгөсөн шоу хийж чаддаг гэдгээ харуулсан байна.


Дуучин бүсгүйн энэ гайхалтай байдлыг  Криштиан Роналдо анзаарахгүй байж чадаагүй аж. Хөлбөмбөгчинд маань энэхүү шоу маш их таалагдаж Рианнаг үзэгчдийн суудлаас анхааралтай ажиглан суусан байна. Тэрээр концерт дууссаны дараа арын нүүр будалтын өрөөнд дуучин бүсгүйтэй уулзжээ. Удалгүй Криштиан Роналдо “шоуны дараагаар” гэсэн дуучин Рианнагийн гарын үсэгтэй фото зургийг өөрийн FaceBook хуудсандаа нийтэлжээ. Энэ зураг нь 1 сая лайк цуглуулж чаджээ.

Мөн Криштиан Роналдо 4 сарын сүүлээр нэгэн бүсгүйтэй учир ургуулсан гэх мэдээлэл гараад байсан.Тэр бүсгүй бол Бразил гаралтай бүсгүй бөгөөд Криштиан Роналдод түүний зурагнууд таалагдаж улмаар түүн рүү мэссеж илгээх болж. Улмаар тэр хоёрын хороонд халуун дулаан харилцаа үүсч Испани Мадрид хотын зочид буудалд Криштиан Роналдо түүнийг болзоонд урижээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.