ЗХУ-ын хамгийн анхны эмэгтэй нисгэгчид

1.Терешкова Валентина Владимировна – анхны сансрын нисгэгч эмэгтэй. 1963 оны 6-р сарын 13-нд сансарт 72 цагийн нислэг хийхдээ дэлхийг 48 удаа тойрсон юм. 1963 оны 6-р сарын 16 ны өдөр нислэгийн хөөрөлтийн талбай дээр Терешкова,Соловьева нар хүрэлцэн иржээ.

Соловьевад скафандр өмсгөх үед гадна тал нь урагдсан байв. Тэгээд яаралтай Пономаревагийн скафандраар сольсон гэнэ. Хэрвээ Терешковагийн скафандр урагдсан бол дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Ирина Соловьева байх байв.

1960-аад оны хоёрдугаар хагаст хөтөлбөрт хоёр сансрын нисгэгч эмэгтэйг эрдэм-шинжилгээний судалгаа хийлгэх зорилгоор нээлттэй сансарт “Восход” хөлгөөр нисгэхээр болсон юм.

2.Савицкая Светлана Евгеньевна 1982, 1984 онуудад хоёр удаа сансарт нисэж байсан. Нээлттэй сансарт гарсан анхны эмэгтэй нисгэгч билээ.


1982 онд “Мир” станц дээр очих багийн бүрэлдэхүүнд Светлана Савицкая ниссэн юм. 1984 онд тэр хоёрдахь нислэгээ “Союз-7” хөлгөөр нисч, сансарт гарч 3 цаг 35 минут хөлгийн гадна ажилласан байна.

3.Кондакова Елена Владимировна 1994,1997 онуудад хоёр удаа сансарт ниссэн. Тойргийн замд 5 сар гаруй ажиллаж, дэлхийн эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоосон анхны нисгэгч эмэгтэй юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.