Аз жаргалыг мөнгө биш хүн өгдөг юм байна
Эрх дураар сэлгүүцэж, бөөн хүсэл мөрөөдөл болсон амьдрал минь гэдсэндээ хүүхэдтэй болсон гэх мэдээ зогсолт хийх шиг санагдаж билээ. Баярламаар ч юм шиг, уйлмаар ч юм шиг, гайхмаар, аймаар ч юм шиг. Үзлэгийн өрөөнөөс түмэн бодол тээн гарч ирэхэд нөхөр минь намайг тэврэн эргэлдэж байсан юм.

Өөртөө итгэж чадахгүй энэ үед хүүхэдтэй болох уу, мөрөөдлөө биелүүлэх үү гэх хоёр асуулт толгойд минь буухад мөрөөдлөө биелүүлэх нь чухал хэмээн мунхагаар бодож билээ. Харин энэ үед нэгэн танил эгч маань мөнгөтэй л бол аз жаргалтай амьдрана гэж зүтгэсэн минь алдаа байсан юм. Гэр бүл, хүүхэд гэдэг бол жинхэнэ аз жаргал гэдгийг дөч гарч үрийн зулай үнэрлэсэн би ойлгосон юм даа хэмээн хоёр нүдний аяганд нь нулимс дүүрхэд сая нэг санаагаа өөрчиллөө.

Эмэгтэй хүн өөрөө ч мэдэхгүй гэдсэн дэхь хүүхэддээ анхаарал тавьж эхлэх юм. Намуухан хөгжим сонсож, хумсны будгаа арилгаж, үсээ будахаа больж, өндөр өсгийт ганган даашинзнаас татгалзаж, нүүрэндээ энгэсэг тавих нь ховордоно. Энэ үед жинхэнэ дүр төрх минь илчлэгдэж байгаа юм даа. Магадгүй жинхэнэ өөрийн төрхөөрөө байгаа үед эмэгтэй хүн илүү гэрэлтдэг байх. Элдэв янзын ээмэг зүүлтний оронд эгдүүтэй хөөрхөн бойтог , цамц тоглоом хараад л... Эрэгтэй болов уу , эмэгтэй болов уу, цэнхэрийг авах уу, ягааныг авах уу гээд л гэдсэн дэхь үрээ л бодож алхана.
Оюутан ангийн хөвгүүдийн дагзан дундуур цохиж, охидтойгоо тачигнатал инээлдэж, мундаг мэдлэг боловсролтой баян чинээлэг болно хэмээн зүтгэж явсан би ийм зүйл бодож яваадаа гайхмаар... Магадгүй гэдсэн дэхь үр минь намайш илүү уужим, тайван болгож байсан ч юм уу.
Гэдэс минь бага багаар томрох тусам сэтгэл догдолно. Гараа гэдсэн дээрээ тавиад түүнтэйгээ ярилцаж, гэнэт хөдлөхөд зүйргүй сонин мэдрэмж төрдөгсөн. Энэ үед эмэгтэй хүн болсондоо баярламаар санагддаг юм байна. Амаржих өдөр дөхөх тусам анх хөл хүнд болсоноо сонссон шигээ баярламаар ч юм шиг, аймаар ч юм шиг мэдрэмж төрж билээ. Нэг л мэдэхэд төрхийн орон дээр хонгор үрийнхээ уйлахыг сонсож билээ. Анх харахад жаахан эвгүй улаан нялзрай охиноо хараад өөрийн эрхгүй нулимс дуслаа. Ингээд л ээж болчихлоо гэж бодохоос итгэмээргүй.

Би ээж болсоноосоо хойш үнэхээр аз жаргалтай хүн гэдгээ мэдэрсэн. Бяцхан үр минь миний сэтгэлийг дүүргэж амьдарлыг минь утга учиртай болгосон юм. Тиймээ хүнд мөнгө биш хүн аз жаргал өгдөг юм байна. Бүсгүйчүүдээ бурхнаас өгсөн аз жаргалыг цааш бүү түлхээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sss
(203.191.56.5)
2013-09-30 09:21:57
wow hamgiin saihan medremj yum bna lee sanal niilj bna shuu
0
0
0
Хариулах
ff
(122.201.18.32)
2013-09-29 23:11:17
wow
0
0
0
Хариулах