Монгол дасгалжуулагчийн шавь нар Британийн аварга болжээ
Лондонгийн
бүжиг, гимнастикийн академид монгол бүсгүй ахлах дасгалжуулагчаар
ажилладаг. Түүнийг Батбаярын Хулан гэдэг. Уран сайхны гимнастикийн олон
улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч. Тэрбээр тус академид ажиллаад
хоёр жил гаруй болж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн 10 гаран гимнастикч
улсын болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртээд байна.


Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21-23-нд болсон уран сайхны гимнастикийн Британийн аварга шалгаруулах тэмцээнээс түүний дөрвөн шавь нийт дөрвөн алт, найман мөнгө, таван хүрэл медаль хүртэн энэ чансаагаараа Лондонгийн уран сайхны гимнастикийн клубуудыг тэргүүлэх болжээ. Түүгээр ч барахгүй Британийн хэмжээнд энэ тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн клубээр тодорсон байна.
Энэ онд гэхэд Хулангийн шавь нар өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д болсон тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл хүртэн, тавдугаар сард Италид болсон тэмцээнд шагналт 3, 4, 5 дугаар байруудыг эзэлсэн юм. Богино хугацаанд ийм амжилтад хүртэл нь гимнастикчдаа бэлтгэж чадсан дасгалжуулагчийн ур чадварыг тэмцээнийг зохион байгуулагчид өндрөөр үнэлжээ.
Монгол Улсаараа овоглон хилийн чанадад амжилтаа дуурсгаж яваа Хулан дасгалжуулагчдаа баяр хүргэе! Улсын маань нэрийг дэлхийн өнцөг булан бүрт авьяаслаг залуус өндөрт өргөж яваасай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sln
(202.55.191.35)
2013-06-26 13:10:26
Baharhaj bainaa gehdee ene mundag dasgaljuulagch yagaad eh orondoo mgl ohidoo dasgaljuulahgui bgaa yum bol doo gej gaihaj suuna bodvol bas l eh oron ni tuunii hudulmuriig zohih hemjeend uneldegguitei l holbootoi bh l daa gehdee l
0
0
0
Хариулах







